Хүний амьдралын нэгэн хүрд бол бэлгийн амьдрал бөгөөд түүнийг эр, эмийн алин боловч тойрохгүй дайрч гардаг жамтай. Хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс болсон бэлгийн харилцаа нь арга, билэг хоёр шиг нэгдэж гэр бүлийн харилцааг бат бэх болгодог. Эмч нарын ажиглалтаас үзэхэд хүмүүс эр эмийн ёсон судлал, бэлгийн боловсролын талаар мэдлэггүйгээсээ эмчид очоод бэлгийн эмгэгийн эмзэг асуудлаа илчлэн хэлэхээс ичингүйрэх явдал олонтаа. Энэ бэрхшээлийг гэтлэн давахад туслах зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Бэлгийн эмгэг гэж тусдаа тасаг нээгээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ нууцхан бэрхшээлээ илэн далангүй ярьж, гарах гарц, шийдлээ олоход нь Бэлгийн эмгэг судлалын танхим тусалдаг. Тэгвэл бэлгийн эмгэг, үүсэх шалтгааны талаар сэтгэл заслын эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулгатай ярилцав.
-Бэлгийн эмгэг судлалын тасгийн үйл ажиллагаа, зорилгын тухай эхлээд танилцуулна уу?
-Бэлгийн амьдрал, эр эмийн ёсны тухай Д.Болдцэрэн эмч маш олон судалгааны бүтээл, ном товхимол гаргасан. Д.Болдцэрэн багшийн сургуулиар сэтгэл заслын эмч нар шавилан суралцсан. Манай тасаг бэлгийн эмгэгийн тал дээр хүмүүст тулгамдаад буй асуудлын талаар өргөн хүрээтэй ярилцаж, зөвлөгөө өгөх зорилготой. Дүүргүүдийн эмнэлэгт сэтгэцийн эмч нар ажилладаг. Тэд бэлгийн эмгэгийн талаар мэдлэгтэй учир тэдгээр эмч нартай ярилцах боломжтой. Гэвч бэлгийн эмгэг нь удаан хугацаанд үргэлжилсэн, ужиг шинжтэй байх юм бол манай эмнэлэгт хандах шаардлагатай. Манай тасагт эрэгтэй, эмэгтэй хоёр эмч ажилладаг. Онцгой тохиолдолд эмэгтэй эмчээс зөвлөгөө авч болно.
-Бэлгийн эмгэг нь ямар шинж тэмдгээр илэрдэг, хэдэн ангилалтай байдаг вэ?
-Манай тасаг нь хамгийн эхлээд бэлгийн үйл ажиллагааны эмгэгийн талаар зөвлөгөө өгдөг. Үүнд бэлгийн дур багасах, ихсэх, хөвчрөл сулрах, бэлгийн харилцаанаас таашаал авахаа болих, хурдан дур тавих, тааламжгүй мэдрэмж үүсэх зэрэг орно. Дараагийн бүлэг нь таашаал авах арга замын эмгэгүүдийн талаар ярилцана. Энэ нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн бэлгийн харилцааны хэв маягаас өөрөөр таашаал авахыг эрмэлздэг эмгэг юм. Жишээ нь амьгүй зүйлээс, эсвэл эмэгтэйчүүдийн эд зүйлээс, хэт залуу эсвэл хэт хөгшин хүнээс, хууль ёсноос гажууд, өвөрмөц байдлаар таашаал авахыг оролддог эмгэг л дээ. Энэ нь өөрт болон өрөөлд хохиролтой учир хуулийн хариуцлага хүлээлгэх ч тохиолдол бий. Дараагийн бүлэг нь бэлгийн чиг баримжаа буюу өөрийн бэлгийн төрөх үйлтэй холбоотой эмгэг юм. Хувь хүн бэлгийн хувьд өөрийгөө хэрхэн мэдэрч байна, бэлгийн харилцаанд хэрхэн хандаж байна гэдэг зан үйлийг судалдаг. Энэ нь бага нас, өсвөр нас, шилжилтийн насныханд зарим тохиолдолд түр зуурын байдлаар юм уу тодорхой хугацаанд илэрдэг. Жишээ нь, хүүхэд нь гар хангалга хийгээд байна, ижил хүйсийн хүнээ сонирхоод байна, эмзэг эрхтнээрээ оролдоод байна гэх зэргээр эцэг эхчүүд ханддаг л даа. Энэ бол хэвийн бэлгийн харилцаатай байх боломжтой хүнд ч түр зуур илэрч болдог. Энэ үед нь эрүүл мэндийн хичээлээр нь бэлгийн боловсролын хичээл заахгүй бол өсвөр насны хүүхдүүд өөрийгөө буруу ойлгож мэдэрдэг. Мөн бага наснаасаа сэтгэл цочирдох, бэлгийн хүчирхийлэлд өртөх, бусад хүмүүс гаж, этгээд байдлаар бэлгийн харилцаанд орж байгааг харсан зэргээсээ болж бэлгийн эмгэг үүсдэг.
-Дээрх эмгэгүүд нь нас, насны онцлог болон үүсэх шалтгааны хувьд өөр өөр байдаг юм байна?
-Нас, насныханд тохиолддог. Эр ч бай, эм ч бай, энэ эмзэг сэдвээ хүнд дэлгэхийн тулд тухайн хүн маш их зориг гаргаж ирдэг. Бас нэлээн арга мухардсан үедээ ханддаг л даа. Ихэнх хүмүүс бэлгийн сулрал, хурдан дур ханах, бэлгийн таашаал авахгүй байх зэрэг бэлгийн үйл ажиллагаатай холбоотой эмгэгүүдтэй ирдэг. Бэлгийн сулралыг эрчүүд дээр голчлон ярьдаг. Хоёр шалтгаантай. Бэлгийн сулралтай эрчүүдийн дийлэнх хувь нь сэтгэлийн гаралтай, үлдсэн хувь нь шээс, бэлгийн замын өвчнөөс болсон байдаг юм. Эрчүүдээс ялгаатай нь эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн гаралтай бэлгийн сулралаас гадна дааврын буюу физиологийн гаралтай дур ханахгүй байх хэлбэрээр л илэрнэ.
-Бэлгийн үйл ажиллагааны эмгэгтэй хүмүүст ямар зөвлөгөө өгдөг вэ, ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Бэлгийн үйл ажиллагааны эмгэгтэйн улмаас үүссэн неврозын эмнэлзүйн хэлбэр бa явцыг нарийвчлан судалж үзэхэд ихэнх өвчтөнд үл ялих зовлонт байдлын невроз 50,0 хувь, мэдрэл сульдлын невроз 48,3 хувь ажиглагдаж байна. Харин истерийн невроз 1.7 хувь байдаг. Тийм учраас сэтгэл зүйн хувьд шаналгаа, дарамтын гол асуудал юу вэ гэдгээ ярилцаж тодруулна. Шаардлагатай бол бага зэрэг эмийн үйлчилгээтэй хавсарч сэтгэл заслын эмчилгээ хийж зан үйлийг нь засах, бэлгийн харилцаатай зөв мэдээллийг өгдөг. Эмчилгээ нь хосын болон ганцаарчилсан хэлбэрээр амбулатороор үйлчилдэг.
-Эмчлэгдэх хугацааны хувьд харилцан адилгүй юу?
-Үйл ажиллагааны эмгэг бол хурдан засардаг. Таашаал авах арга замын эмгэг нь ужгирсан байдаг учир их хугацаа ордог. Эмчилгээний үр дүн нь бэлгийн хамтрагч болон өөрийнх нь хичээл зүтгэл, шийдэмгий чанараас шалтгаална. Гэтэл хүмүүс удаан хугацааны туршид ярилцахын оронд ханиадны эм шиг эм ууж богино хугацаанд эмчлэгдэхийг хүсдэг. Эм бол түрхэн зуур л шинж тэмдгийг дарахаас биш тэр хүний мэдрэмж хүсэл сонирхлыг шууд өөрчлөхгүй шүү дээ.
-Хоёр хос бие биедээ бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур гэдгээ хэлчихвэл нөгөөхөө гомдоочих вий гэсэн айдастай байдаг. Энэ нь даамжраад хосын харилцаа бугшихад нөлөөлдөг байх?
-Хосууд амьдралынхаа сайн, муугаа хамт туулна л гэсэн бол бэлгийн амьдралд хамтдаа таашаал авч, үр хүүхэдтэй болдог амьдралын салшгүй хэсэг. Хэн нэгэнд нь сөрөг мэдрэмж төрөөд байгаа бол чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Хамтрагчаасаа юу хүсэж, юу мэдрэхийг тэмүүлээд байгаагаа хэлэхгүй бол мэдэхгүй шүү дээ. Ярилцлагыг өрнүүлэхдээ шүүмжилсэн, хэрүүл өдсөн, өөлж гоочилсон байдлаар илэрхийлбэл ойлголцохгүй. Хэрэв хамтрагч чинь ичиж зовдог бол ярилцах цаг, нөхцөл, орчин, ярилцлагынхаа түвшнээ хүртэл зөв сонгох нь чухал. Магадгүй та хоёр сэтгэл ханамж авахаар сайхан болзоо өрнүүлж байна уу, бие биеэ хүндэлж харилцаж байна уу, эхнэрийнхээ хэрэгцээг хангаж байна уу, нөхрөө сайн халамжилж байна уу гэдгээ эхлээд бод. Бэлгийн амьдрал гэдэг сэтгэл санаатай шууд холбоотой. Нөгөөгөө шүүмжлэхээсээ илүү өөрийгөө өөрчилбөл дараа нь хамтрагчаа өөрчлөхөд дөхөм болно.
-Хосуудад эхний хэдэн жилдээ сайхан байж байгаад уйдах, залхах, сонирхол буурах хандлага илэрдэг нь ажиглагддаг?
-Гурав юм уу долоон жилийн дараа үүсдэг бэлгийн хөрөлт гэж байдаг тухай хүмүүс ам дамжин ярьдаг л даа. Үүний цаад шалтгаан нь өдөр тутмын харилцаан дээр үүсээд байсан гомдол, бухимдал, хэрүүл зөрчил, үл ойлголцол хуралдсаар байгаад сэтгэл тавгүйтэж хамтрагчдаа цаг гаргах нь багасаж, эерэг уур амьсгалыг мэдрүүлэхгүй удсан байдаг. Ялангуяа одоогийн нийгэмд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хосууд санхүүгийн хямралд байнга орох, мөнгөний хэрүүл тасрахгүй байх гээд олон хүчин зүйл байна шүү дээ. Энэ бүхнээс шалтгаалж дотно, нээлттэй байсан харилцааг холдуулдаг. Гэтэл хүмүүс би эхнэрээсээ, нөхрөөсөө таашаал авахгүй байна, хөрөлттэй болсон байна, хайргүй болчихож гэж өөрөө өөртөө онош тогтоогоод байдаг. Хүмүүс бэлгийн харилцаа гэдэг чинь махан биеийн гэхээсээ илүү сэтгэл зүйн нарийн нягт холбоотой мэдрэмж гэдгийг мартаад байх шиг. Хайрлах, дурлах, шунан тачаадах, хүсэн тэмүүлэх гэсэн сэтгэл зүрхний мэдрэмжийн хамгийн жаргалтай, оргил хэсэг нь бэлгийн харилцаа байдаг. Амьдралын явцад гарсан таагүй зөрчилдөөнөөс болж бэлгийн идэвхтэй байдал буюу таашаал авах мэдрэмж доголддог. Хоорондоо гарч буй зөрчил маргааныг нээлттэй ярилцаж ойлголцож байхгүй бол бага багаар харилцаанд нөлөөлж, сүүлдээ бэлгийн харилцаанд хүртэл нөлөөлдөг байх нь.
-Хүмүүс урьдынх шигээ ойлголцож, дотносохын оронд өөрсдийнхөө харилцааг бүтэхгүй болжээ гэж буруу дүгнээд гэр бүлээс гадуурх харилцаанд ордог гэсэн үг үү?
-Гэр бүлээс гадуурх харилцаа гэвэл өөр, том сэдэв болчихно. Гэхдээ зөвхөн бэлгийн таашаал авах гэснээсээ болж байна уу, эсвэл хажуудах хүнээсээ урам зориг авч чадахгүй байгаагаас уу гээд олон шалтгаантай. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хосууд буруу ойлголцсон байдаг л даа. Жишээ нь, эхнэр нь манай нөхөр надаас уйдсан, залхсан учраас өөр хүнтэй болсон гэдэг бол нөхөртэй нь ярилцаад үзэхээр манай эхнэр намайг дэмждэггүй, үргэлж голдог, шүүмжилдэг, бэлгийн харилцааг дургүйцэж төвөгшөөдөг гэж ярьдаг. Энэ бүхнээс болж өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэдэг. Ингэж хажуудах хүндээ дорд үзэгдэх, үнэлэгдэхгүй байх зэргээс болж өөрийг нь хэн нэгэн үнэлээд, магтаад, дэмжээд эхлэхээр тэр хүн рүү татагддаг. Үүний тод жишээ гэвэл өөрийнхөө охин, эхнэр хоёрыг орхиод хүний гурван хүүхэдтэй хүнтэй суусан тохиолдол байна. Анхны эхнэр нь би төрснөөсөө болоод нөхөртөө таашаал өгөхөө больсон гэх зэргээр гомдоллож байгаа бол хоёр дахь эхнэр нь эр хүнийг илүү дэмждэг, ойлгодог, магтдаг, урамшуулдаг эмэгтэй байсан. Тэгэхээр эр хүн гоё сайхан бие хаа хүсээгүй, эр хүнийг хайрладаг, хүндэлдэг эмэгтэйг л хүсээд байсан байна.
-Сүүлийн үед ижил хүйстнээ сонирхдог хүмүүс их олширсон юм шиг санагддаг?
-Ижил хүйстнээ сонирхоно гэдэг өвчин эмгэг биш. Олон улсын эрүүл мэндийн байгууллага болон манай улсын хувьд үүнийг хувь хүн эсрэг хүйстний хүнээ дурлан хайрлах нь хэвийн, эрүүл бэлгийн чиг хандлага гэж үздэг. Хэрэв надад ийм төрлийн үйлчлүүлэгч хандвал хүйсийн мэдрэмж нь түр зуурынх байна уу, тогтвортой байна уу гэдгийг нь тодорхойлно. Хэрэв байнгын шинжтэй байвал хүмүүсээс болон, нийгмээс ирж буй асуудлуудыг нь тодруулна. Тухайн хүн бэлгийн чиг хандлагаа үгүйсгэж байна уу, хүлээн зөвшөөрч байна уу гэдгээсээ шалтгаалж өгөх зөвлөгөө маань өөр. Бид өрөөлийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй тул хамгийн эхлээд өөрөө, өөрийгөө таньж мэдэхэд нь тусална. Хэнийг сонгох нь тэдний эрх. Гэхдээ хэн нэгнийг шаналгаж, хэн нэгнийг өвтгөхгүй байх ёстой. Ижил хүйстний сонирхлыг гэр бүл, нийгэм, хамт олноос гадуурхагдаж доромжлогдсоноос болж эрсдэлтэй алхам хийх магадлалтай. Хүн бүр тэр хүн рүү дайрч давшлаад байвал сэтгэл зүйн хувьд ямар байх уу?
-Бэлгийн таашаал авах арга замын эмгэгийн талаар?
-Ярианыхаа эхэнд дурдсан бэлгийн таашаал авах арга замын эмгэгүүд буюу хүмүүсийн хэлдгээр дон гэдэг зүйл бол өөр л дөө. Өвөрмөц бөгөөд этгээд, аюултай, хүний санаанд оромгүй байдлаар таашаал авахыг хэлнэ. Хүмүүст эмзэг эрхтнээ харуулах, олон нийтийн газарт хүний биед хамаагүй хүрэх зэргээр таашаал авах нь өөртөө ч, өрөөлд ичгэвтэр хэрэг. Бусдыг эвгүй байдалд оруулж хуулийн дагуу зөрчил гаргаад байна гэдгээ мэдсээр байж биеэ барьж дийлэхгүй байгаа нь өөрөө эмгэг юм. Тийм учраас эмнэлэгт хандах, эмчилгээнд орох шаардлагатай.
-Сүүлийн үед цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хяналтгүй цацагдаж байгаа нь хүртэл бэлгийн эмгэгтэй хүмүүст сэдэл өгөх нөхцөл болдог шиг?
-Шууд сэдээнэ. Зурагтаар гарч буй кино, нэвтрүүлгүүд, тэр ч бүү хэл хүүхэлдэйн кино хүртэл манай оронд ямар ч цензургүй гарч байдаг. Гадаадын оронд аль хэдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахыг хориглоод хаачихсан байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьчлагдсанаар хэвлэлийн эрх чөлөө гэж их ярьж байна л даа. Тандалт авах гэж, хандалт олох гэж цацаж байгаагаас энэ нь ямар муу үр дагавартай байна гэдэг талаараа тэд бодолцохгүй байна. Иймэрхүү төрлийн ямар ч мэдээллийг нухацтай, хяналттай дамжуулах ёстой. Миний хувьд ч гэсэн хувь хүний нууцыг хамаагүй жишээ хэлэх, тоо баримт дурдах нь хүртэл муу сэдээлт болох вий гэж болгоомжилж байна л даа. Үүнээс гадна гэр бүлийн болон бэлгийн амьдрал нь тогтчихсон, өөрийнхөө бие, сэтгэл санааг удирдах чадвартай болчихсон хүмүүсийн хувьд насанд хүрэгчдийн кино үзэхэд болно. Харин хэт бага залуугаасаа бэлгийн харилцаа нь тогтворжоогүй байж насанд хүрэгчдийн кино үзэх нь олон сөрөг үр дагавруудыг араасаа дагуулдаг. Бэлгийн эмгэгтэй ч болохыг үгүйсгэхгүй.
-Гадаадын улс оронд энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгодог юм бол?
-Тухайн орны ёс заншил болон бэлгийн амьдрал эрх чөлөөтэй, хаалттай нийгмээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Барууны оронд энэ төрлийн мэргэжилтэн өндөр хэмжээнд ажиллаж, мэдээлэл, ном товхимол, нэвтрүүлэг, сургалт нь чөлөөтэй байдаг бол азийн оронд эсрэгээрээ, хүмүүс нь ч ичиж зовоод, хаалттай байдаг. Хангалттай мэдлэггүй хүн бол айж зовно. Айж зовсон хүнд сэтгэлийн дарамт шаналан их төрнө шүү дээ. Тиймээс өсвөр наснаас эхлээд нас биед хүрсэн хэнбугай нь ч бай бэлгийн амьдралын тухай зөв мэдлэгийг олж аваасай гэж бодож байна. Бэлгийн амьдрал гэхээр нөхөн үржихүй, үр удмын тухай том асудал байдаг учир хэн хэндээ шаналал өгөхгүй, асуудлыг амархан шийддэг байх ёстой. Ялангуяа өсвөр насныханд бэлгийн амьдралд хэзээ өөрийгөө бэлэн болсон гэж үзэх үү, бэлгийн амьдралаас таашаал авна гэж юу вэ, хэзээ бие махбод, сэтгэл зүйн хувьд бэлгийн амьдралд орох ёстой юм гэдгийг эртнээс зааж сургах хэрэгтэй. Гадаадын улс оронд энэ талаар чөлөөтэй ярилцаж жам ёсны зүйл гэж ойлгуулдаг бол манайхан эсрэгээрээ сөрөг ойлголт төрүүлчихдэг. Айдас, эрсдэлээр дүүрэн бодолтой бол таашаал авах уу гэдгийг ч бодолцмоор. Гэр бүл болон сургуулийн орчинд энэ бол хаалттай, нууж хаах сэдэв биш гэдгийг хүүхдүүдэд эхлээд ойлгуулдаг болмоор байна. Мөн чиний биед хэн нэгэн хүн чамайг хүсээгүй байхад чинь дураараа халдах ёсгүй гэдэг дархлааг хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )