Тэмдэглэлт баяр ойртон ирж буй энэ өдрүүдэд чанартай эсэх нь эргэлзээтэй олон бүтээгдэхүүн зах зээлд гардгаас худалдан авагчид хэрхэн сонголт хийхээ мэдэхгүй байх нь олонтаа. Ялангуяа өвлийн хүйтэнд амин дэмээр баялаг, шим тэжээл арвин хүнсийг сонгож хооллох хэрэгтэй. Гэтэл таван жил тутамд нэг хийгддэг “Хүн амын хоол тэжээлийн байдал”-ын судалгаагаар Монгол Улсын өрхийн хүнсний баталгаат байдал бүс нутгийн түвшинд ихээхэн доогуур үнэлэгдсэн юм. Тодруулбал, манай улсын нийт өрхийн 65 хувь нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдаж, өлсгөлөнгийн байдалд байгаа гэх судалгаа гарсан. Монголчуудын хоол хүнсний шим тэжээлийн байдал ямар байгаа, давс, тос, сахар, жимс, хүнсний ногооны тохиромжтой болоод шаардлагатай хэрэглээний талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяртай ярилцлаа.
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн сүүлийн судалгаагаар монголчуудын хоол тэжээлийн байдлыг хэрхэн үнэлсэн бэ?
-Хооллолтын байдлыг үнэлж дүгнэсэн үндэсний хэмжээний судалгаа таван жил тутамд хийгддэг. Сүүлд 2017 онд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг гаргасан. Хүнсний аюулгүй, баталгаатай байдал, шим тэжээл гээд хоол тэжээлтэй холбоотой бүх зүйлийг судалгааны үр дүнгээс харж болно. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэлээд нэмэгджээ.
Ялангуяа өсвөр үе ЕБС-ийн 11-14 насны хүүхдийн дунд таргалалт хамгийн их байна. Таван жилийн дотор дөрвөн хувь байсан нь 28 хувьд хүрч нэмэгдсэн. Насанд хүрэгчдийн дунд хоёр хүн тутмын нэг нь таргалалттай байна. Эмэгтэйчүүдийн 46 хувь, эрэгтэйчүүдийн 48 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаа юм. Энэ нь нэг талаасаа хүн амын илчлэгийн илүүдэл хэрэглээ, зохисгүй хооллолттой холбоотой. Дараа нь хоол тэжээлийн давхар дарамт буюу амин дэм, эрдсийн дутагдал нэлээд байна. Хүн амын дунд амин дэм, эрдсийн нөөц багатай нь 90 орчим хувийг эзэлж байгаа бол жирэмсэн төрөх насны эмэгтэйчүүдэд 80 орчим хувь, төмөр дутлын цус багадалт 20 гаруй хувьд хүрсэн гээд нарийвчилсан үзүүлэлтүүд бий. Хүмүүс хэт их илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч жимс, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг. Үүнтэй шим тэжээлийн дутагдал холбоотой.
-Нэг хүний өдөрт хэрэглэх илчлэг, илчлэгээс авах шим тэжээлийн хэмжээ ямар байх ёстой вэ?
-Хүн амын эрүүл хооллолтын гэр зөвлөмжийг судалгаанд үндэслэн гаргасан. Аль бүлэг хүнснээс ямар хэмжээгээр идвэл зохистой вэ гэдгийг заагаад өгсөн. Зөвлөмжийн дагуу хүнсээ хэрэглэж, хооллолтоо зохицуулбал илчлэг, шим тэжээлээ зохистой хэмжээнд авч чадна. Хүмүүс бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, хугацааг сайн хардаг болсон байна. Үүний дараа найрлагыг харж хэвших хэрэгтэй. Ялангуяа тухайн хүнсэнд агуулагдах өөх тос, сахар, давсны хэмжээг нарийн анзаарах ёстой. Агуулагдсан өөх тос нь гэхэд л транс тос уу, үгүй юу гэдгийг шошгон дээр бичсэн байх ёстой. Тухайн хүнсэнд орж байгаа нийт илчлэгийн 10-аас илүү хувийг сахар, тос эзэлж байвал эрүүл бус хүнсэнд ордог. 100 грамм чипсэнд наанадаж 20 грамм нь тос, давс байх жишээтэй. Иймээс чипс нь эрүүл бус хүнс юм.
-Нийт илчлэгийн 10-аас илүү хувийг сахар, тос эзэлж байвал эрүүл бус хүнс гэлээ. Эдгээрээс гадна манай улсын хүн амын дунд давсны хэрэглээ ч гэсэн их байгаа шүү дээ?
-Монголчуудын давсны дундаж хэрэглээ 11 грамм байгаа. Насанд хүрсэн хүнд өдөрт 2000 мг натри гэсэн эрдэс шаардлагатай. Үүнийг хангах хэмжээний эрдэс нь ерөөсөө л таван грамм давсанд агуулагдаж байдаг. Таван граммаас илүү хэрэглээ нь хүний биед сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Бүсчлээд авч үзэхээр баруун болон хангайн бүсийн аймгуудад давсны хэрэглээ илүү өндөр байна. Давсны хэрэглээний гол шалтгаан нь давстай цай юм. Давстай цай болон давсгүй цай уудаг айл өрхийг судлаад үзэхэд давсны хэрэглээ нь хоёр граммын зөрүүтэй гарсан. Энэ зөрүүнээс шалтгаалж баруун аймгуудын иргэдэд даралт ихсэх, толгой өвдөх, ходоодны шархлаа зэрэг өвчин, үүнээс үүдэлтэй өвчлөлүүд илүү түгээмэл байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд цайгаа давсгүй ууж хэвших хэрэгтэй. Дараа нь бага багаар давсны хэрэглээг бууруулбал үр дүнтэй. Гэхдээ давсыг огт хэрэглэхгүй гэсэн үг биш. Сахарын хэрэглээ нь нийт илчлэгийн 10 хувиас хэтрэхгүй буюу насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм л сахар хэрэглэх нь зүйтэй. Энэ хэмжээнд зөвхөн дан сахар идэхийг оруулж ойлгож болохгүй. Хүнсэнд хэрэглэж байгаа печень зэрэг бүтээгдэхүүнд далд хэлбэрээрээ агуулагдсан сахар ч бас орох учраас хүнсний бүтээгдэхүүний нарийвчилсан найрлага чухал. Харин хүнсэнд хэрэглэх тосны хувьд ойролцоогоор 65-70 граммыг өдөрт хэрэглэх нь тохиромжтой.
Цэвэршүүлээгүй буюу жаахан амт, үнэртэй бараандуу өнгийн ургамлын тос нь хүний биед маш сайн тос байдаг. Гэхдээ ийм тос нь дулааны үйл ажиллагаанд орохдоо хувираад хортой нэгдлүүд болж үүсэхдээ хялбар. 107 хэмд буцалгахад хорт бодисууд үүсдэг.
-Амьтны болон ургамлын гаралтай тос аль аль нь хүний биед шаардлагатай шим тэжээлийг өгдөг гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тосыг ханасан, ханаагүй гэж ангилдаг. Ханаагүй тос нь ургамлын гаралтай. Энэ нь өдөрт хэрэглэж байгаа нийт тосны 60 хувийг эзэлж байвал зүгээр. Үлдсэн 40 хувийг нь ханасан буюу амьтны гаралтай тос эзэлбэл тохиромжтой. Ерөнхийдөө тосыг маш муу тос, дунд зэргийн тос, сайн буюу аюулгүй тос гэж ангилж байна. Аюулгүй тос нь ургамлын гаралтай “омега” агуулсан, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг, цусанд урсаж байгаа хортой бодисыг биеэс зайлуулах эерэг нөлөөтэй. Ургамлын тосонд ашигтай бодисын хэмжээ өөр өөр агуулагддаг. Хамгийн ихээр ашигтай бодис агуулсан нь оливийн тос зэрэг юм. Ашигтай ургамлын тосыг халаах эсвэл исэлдүүлж хэрэглэвэл ашиггүй тос болж хувирдаг. Ургамлын буюу наранцэцгийн тос гэх мэтийг өндөр хэмд буцалгаж, боорцог, хуушуур, пирошки зэргийг хийхэд тосны хүчил буцаж хувираад хорт нэгдлүүд болж хувирдаг. Шарсан, хуурсан хүнснээс татгалз гээд байдаг нь үүнээс улбаатай. Ургамлын тосыг өндөр хэмд халааж, устөрөгчтэй урвалд оруулахад транс тос буюу хатуу тос үүсдэг гэсэн үг.
-Бид хоол хийхдээ тосонд мах, ногоогоо хуурдаг шүү дээ. Энэ үед ч гэсэн хэрэглэсэн тос нь хувираад хортой болно гэсэн үг үү?
-Тосыг хуурч хэрэглэх нь буцалгаж хэрэглэхээс өөр. 170-аас дээш хэмд бүтээгдэхүүнийг шарж, буцалгах нь хүний биед сөрөг нөлөөтэй. Нэг тосыг дахин дахин урвалд оруулж ашиглаж болохгүй. Ер нь, ногоо, жимснээс витамин, амин дэм авъя л гэж бодож байвал түүхийгээр нь хэрэглэх ёстой. Шарж хуурснаараа доторх шим тэжээл байхгүй болно л гэсэн үг. Дунд зэргийн тос гэхээр хүнд хэрэгтэй бодисууд нь агуулагдаж байдаг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл эрсдэлтэй амьтны гаралтай тоснууд орно. Жишээлбэл, масло, цөцгийн тос, шар тос, өрөм, зөөхий, малын өөх тос багтана. Эдгээр тосыг тодорхой хэмжээнд хэрэглэх ёстой. Харин огт хэрэглэхгүй байж болохгүй. Хортой тосонд транс тоснууд багтана. Транс тос нь хүний биед орчихоод биеэс гадагшилдаггүй. Транс тосыг задлах механизм нь хүний биед байдаггүй учраас удаан хугацаанд боловсрохгүй байснаараа биед сөрөг нөлөөг үүсгэж эхэлдэг. Наанадаж мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлж эхэлнэ. Транс тос буюу маргариныг ДЭМБ-аас хэрэглэхийг албан ёсоор хориглосон. Сүүний үйлдвэрийн цөцгийг халуун усанд хийхэд шууд уусдаг бол маргариныг халуун усанд хийсэн ч тун удаж уусдаг шүү дээ.
-Наранцэцэгийн тос буюу ургамлын тос ямар нэг аюулгүй юм байна. Гэхдээ зөв хэрэглэх хэрэгтэй гэж ойлголоо?
-Тийм. Цэвэршүүлээгүй буюу жаахан амт, үнэртэй бараандуу өнгийн ургамлын тос нь хүний биед маш сайн тос байдаг. Гэхдээ ийм тос нь дулааны үйл ажиллагаанд орохдоо хувираад хортой нэгдлүүд болж үүсэхдээ хялбар. 107 хэмд буцалгахад хорт бодисууд үүсдэг. Энэ мэтчилэн шар буурцгийн тос гэх мэт бүх тосны халуунд тэсвэрлэх хэм өөр. Харин цэвэршүүлсэн ургамлын тос нь 170 хэм хүртэл халуунд транс тос болж хувирна. Цэвэршүүлсэн гэдэг нь хэрэгтэй амин дэмээс шүүж гаргасан тос гэсэн үг л дээ.
-Хүн амын дунд амин дэмийн хэрэглээ дутмаг байгааг судалжээ. Амин дэм, витаминыг огт хэрэглэдэггүй хүмүүс бий. Нөгөө талд тогтмол витамин хэрэглэдэг хүмүүс бий. Амин дэмийн зөв хэрэглээ гэхээр яах ёстой вэ?
-Амин дэм, витаминыг хүнсээрээ л нөхөх хэрэгтэй. Хяналтгүйгээр витамин хэрэглэх нь эсрэгээрээ хавдрын эсийг идэвхжүүлэх нөлөөг үзүүлдэг. Эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн витамин хэрэглэх нь буруу.
-Эцэг, эхчүүд ялангуяа “Д” витаминыг хүүхдэдээ дур мэдэн авч өгдөг шүү дээ?
-Витамин дутагдахаас гадна хяналтгүй хэрэглэвэл илүүдэл болно. Дутагдал, илүүдэл аль аль нь хүний биед сөрөг нөлөөлнө. Витамин уухаар авахын өмнө заавал шинжилгээнд хамрагдаж ямар нь дутагдаж байгааг мэдсэнийхээ дараа тохирох тунгаар уувал тохиромжтой.
Жимс, ногоо нийлээд өдөрт хамгийн багадаа 400 граммыг хэрэглэхийг зөвлөдөг. 400 грамм гэдэг нь бага хэмжээ шүү дээ. Хоёр ширхэг томхон алим л 400 грамм болчихно. Нэг ширхэг лууван 80-100 грамм болдог. Зарим хүнд 400 грамм хэмжээ өндөр сонсогдож болох ч хэрэглээд дадвал тийм биш. Нөгөө талаар боловсруулах зөв дадал хэрэгтэй байна.
-Манай оронд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс илчлэгээ нөхөж болох ч шим тэжээлээ нөхөж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Гол нь шим тэжээлээ яаж нөхөх вэ?
-Илчлэгийг ямар ч бүтээгдэхүүнээс авч болно. Кола ч гэсэн илчлэгтэй. Зөвхөн авч байгаа хүнсэн дэх амин дэм, эрдэс, уургийн сонголт чухал. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нүүрс ус ихтэй байна гэдэг нь илчлэг илүүдэж байна л гэсэн үг. Жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээг л сайн хэрэглэх хэрэгтэй.
-Импортоор орж ирж байгаа жимсний чанарт эргэлздэг хүмүүс байдаг. Жимс, жимсгэний хэрэглээ ямар байх ёстой вэ?
-Жимс, ногоо нийлээд өдөрт хамгийн багадаа 400 граммыг хэрэглэхийг зөвлөдөг. 400 грамм гэдэг нь бага хэмжээ шүү дээ. Хоёр ширхэг томхон алим л 400 грамм болчихно. Нэг ширхэг лууван 80-100 грамм болдог. Зарим хүнд 400 грамм хэмжээ өндөр сонсогдож болох ч хэрэглээд дадвал тийм биш. Нөгөө талаар боловсруулах зөв дадал хэрэгтэй байна. Импортын жимсэнд эргэлздэг хүмүүс Монголынхоо байгалийн зэрлэг жимсийг хэрэглэвэл амин дэм, эрдэс агууламжийг нь юугаар ч орлуулшгүй.
-Буруу хооллох нь хүн амын дунд зонхилох болсон халдварт бус өвчнийг үүсгэж байна. Ер нь сөрөг нөлөө их?
-Халдварт бус өвчин гэдэг нь амьдралын буруу хэв маяг юм. Буруу хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, осол, гэмтэл зэрэг нь халдварт бус өвчний анхдагч шалтгаан болдог. Энэ бүгд нийлбэл таргалалт, даралт ихсэх, цусанд агуулах сахарын хэмжээ нэмэгдэх гэх мэт эрсдэлийг бий болгож, эрсдэлүүд удаан байсаар байвал чихрийн шижин, зүрх судасны өвчлөл зэрэг халдварт бус өвчний шалтгаан болдог. Манай улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
-Өрхийн эмнэлгүүдэд “D” витамин, төмрийн бэлдмэл, бичил тэжээлийн холимог зэргийг үнэгүй тараадаг. Эдгээрийг судалгаанд үндэслэж олгодог уу?
-Бидний судалгаанд үндэслэн гаднын улсуудаас захиалж авдаг. Амин дэм, витамин дутагдаж байгаа бүлэгт зориулж хэрэгтэй шим тэжээлийг хүргэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, төмөр дутлын цус багадалт, А, Д аминдэмийн дутагдал хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахимаг насны эрэгтэйчүүдийн дунд голдуу байна гэх мэт судалгааг харгалздаг. Үүнээс биш ямар нэг тусламжийн хэрэггүй бүтээгдэхүүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 8 )
Их дажгүй мэдээлэл байна. Баярлалаа. Манайхан айхтар туйлширна. Шар тос сайн гээд л аягаар нь уух хүн цѳѳнгүй. Гэтэл нѳгѳѳх нь хэмжээнээсээ хэтэрчихээр хор болно. Шар тос, сүүлэн тосыг биеийн гаднаас тослож хэрэглэвэл их үр дүнтэй. Ургамлын тосонд хуушуур хайрахад асуудалгүй. Хамгийн гол нь 2-с дээш удаа ашиглахгүй асгах хэрэгтэй. Оливын тосыг болхоор 7 хоногт 2-с дээш удаа хэрэглээд хэрэггүй. Манайхан болж ѳгвѳл адууны тосонд боорцгоо хайрвал их зүгээр. Гэхдээ бас л удаан хэрэглэж болохгүй. Шинэчилж байх чухал. Тарвагыг хорьцон болохоор дэмий байх. Маслыг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. То
Poprohoo l bolichih heregtei.
Ene nuhur bodvol huushuur iddeg l bgaa. Naana neg l tom erdemten professor
TOSIG HALAAJ BOLGOJ HEREGLEH NI ZUV
TEGEED CH TER UTGUN TUUHII TOSIG TER CHIGEER NI HEREGLEDEG ULS ORON HAACH BAIHGUI DANDAA HALAAJ SHARAJ SHINGERUULJ HEREGLEDEG YUM ENE BOL ZANSHIL.
HARINCH SHINGEELTEND TUSTAI HURDAN BAIDAG YUM,URGAMALIN TOS GEHEER L TUUHIIGEEREE UUGAAD BAIJ BOLNO GESEN UG BISH,ALI BOLOH HALAAJ BUTSALGAJ BOLGOJ BAIJ HEREGLEH HEREGTEI,TUUHII TOSIG SHUUD IDEED UUGAAD BAIVAL HODOOD CHINI SHINGEEJ DIILEHGUI UDURJIN TOSOOR HEHEREH BOLNO MEDRELEE..
Төмсийг тосонд буцалгадагыг юу гэж ойлгох вэ, бүх түргэн хоолууд буцалгаж л шардаг