Ө.Марал: Хайр сэтгэл хүчирхийллээр илрэх ёсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Саяхан 22 настай бүсгүй найз залуугаасаа шалтгаалан 13 давхар байшин дээрээс унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч нийгмийг цочролд оруулсан. Эл хэргийг хардалтаас үүдэлтэй байж болох талаар хэвлэлүүд бичиж байна. Өнөөдөр Монголын нийгэмд ил гарч байгаа нэг, хоёрхон тохиолдол бий. Харин цаана нь хэчнээн хүн хүчирхийлэл, дарамт амсан өдөр хоногийг өнгөрөөдгийг бид мэдэхгүй. Ямартай ч залуусын харилцаа, хардалт, хандлагын талаар бид эргэж харах цаг үе болсон нь удаа дараа гарч буй хэрэг, болсон явдлаас харагдах боллоо. 

Монголын залуу гэр бүлүүдийн хоорондын харилцаа, хэрхэн яаж өрнөж байгаа талаар болон хардалтаас хэрхэн ангижрах арга замын тухайд Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн дэргэдэх USP сэтгэл зүйн зөвлөгөөний төвийн сэтгэл судлаач Ө.Маралтай уулзаж ярилцлаа.


-2018 оны байдлаар гэрлэлтээ цуцлуулсан 4201 хүн байгаа талаар статистик судалгаа байна. Энэ тоо гурван сая хүн амтай монголчуудын хувьд их тоо байх. Нэгэнт гэр бүл болсон хүмүүс юунаас үүдэн гэр бүлээ цуцлуулж байгаа юм бол?

-Гэр бүлд үл ойлголцох шалтгаан олон бий. Миний бие цөөнгүй гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө хүргэж байсан. Тэдэнд маш олон төрлийн шалтаг, шалтгаан байдаг юм. Сүүлийн үеийн статистик мэдээллээр Монголд 20-29 насны хооронд гэрлэхэд тохи­ромжтой нас гэж тодорхойлсон байдаг. Гэтэл Монголын нийгэмд гэрлэлт нь маш эрт байдаг болсон нь гол асуудал байх. Бусдыг таних, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бус­дын сэтгэл хөдлөлийг мэдрэх,тэс өөр орчинд өссөн өөр гэр бүлийн хүүхдүүд нэг гэр бүл болж байгаа учраас бие биетэйгээ ойлголцох тал дээр зөрчилддөг юм билээ. Ер нь бие биенээ ойлгохгүй байгаа нь салалтын гол шалтгаан болж байгаа гэж дүгнэж болно.

-Салалтын шалтгаанууд дун­даас хардалт гэх зүйл орох байх. Хардалт гэж зүйл юунаас болж үүсдэг юм бэ?

-Хардалт бол сэтгэцийн эмгэг. Бүр цаашилбал хардалт нь дон болдог. Дон нь бага насанд үүссэн сэтгэлзүйн гэмтлээс үүссэн өвчин юм лдаа. Хүний хангагдах ёстой байсан хэрэгцээнүүдээс үүсдэг. Тухайлбал, хайрлуулах, халамжлуулах, хүнд­лүүлэх зэрэг хэрэгцээнүүдийг авах үедээ авч чадаагүй учир эдгээрийг хэвийн бус байдлаар авч ирсэн нэг төрлийн сэтгэлзүйн эмгэг. Хайр халамжийг өөр аргаар өөртөө авч сурсан. Тэр байдлаас үүсээд байгаа эмгэгийг дон гэж нэрлээд байгаа юм. Насны үечлэлээр авч үзэх юм бол хүний нас насанд авах хэрэгцээ мэдрэмжүүд өөр байдаг. Бага наснаасаа сэтгэлзүйн дарамт амссан хүүхэд хэвийн бус зуршилтай болох нь элбэг. Үүнд хүүхдийн төрсөн орчин, эцэг, эхийн хоорондын харилцаа, эцэг, эхийн хүүхэдтэй харилцах харилцаа зэр­гээс хүүхдийн сэтгэлзүй нь бий болдог. Ингээд ерөнхийдөө олдмол үндсэн хоёр шалтгаанаас сэтгэлзүйн эмгэг үүсдэг гэж үздэг. Түүнээс гадна залууст одоо цагт сонголт маш олон болчихсон. Сонголт их байх тусмаа хүний үнэ цэнэ буурч, тууштай байдал алдагддаг. Иймээс үнэнч бус байдал бий болж, хардалтын эмгэг эхэлдэг гэж хэлж болно.

-Зарим нэг нь бага наснаасаа авах ёстой хэрэгцээгээ авч чадаа­гүй гэлээ. Тэгвэл гэр бүл нь элэг бүтэн хайр, халамж дүүрэн өссөн мөртлөө хажуудах ханиа харддаг хүмүүс цөөнгүй бий шүү дээ.

-Хайрлуулах болон бусдыг хайрлах мэдрэмжийг авах үе нь 20-25 насны хооронд өрнөдөг. Энэ үедээ авсан хайр нь сэтгэлийн шарх болох үндэс болж болно. Үүнийг хүмүүс олдмол хардалт гэж тайлбарладаг. Яг гэр бүлд нь хардалтаас үүдэлтэй зөрчилдөөн, хэрүүл маргаан үүсдэг байсан уу. Эсвэл төрөлхийн гэмээр шалтгаан байсан болов уу гэвэл байхгүй. Тэгсэн мөртлөө хайр, халамж авах үе дээрээ л сэтгэлийн шархтай болсон байдаг.

-USP сэтгэлзүйн зөвлөгөөний төвд гэр бүлийн асуудлаа ший­дэхээр зөвлөгөө авах гэж ирдэг залуу хосууд хэр зэрэг байдаг вэ, Тэд хэр нээлттэй байж чаддаг юм бол?

-Залуу хос гэлтгүй бүх насны гэр бүлүүд ирж үйлчлүүлдэг. Ийм тийм асуудалтай байна гэж ирэ­хээс илүүтэйгээр хооронд дахь харилцаандаа ямар асуудал бай­гааг олуулах гэж сэтгэлзүйн төвд ханддаг хосууд элбэг. Энэ үед манай сэтгэлзүйчид ярилцаж, хэрхэн даван туулах арга замыг олж нээхийн төлөө явдаг. Ерөн­хий нийтлэг шалтгаанууд нь харилцан үл ойлголцол байдаг. Илүү тодруулж хэлбэл хоорондын харилцааны асуудлуудтай үйлчлүүлэгчид байдаг юм.

-Хоорондын харилцааны асуудал гэвэл яг ямар асуудлууд байна вэ?

-Ерөөсөө л хажуудах хүн маань намайг ойлгодог уу эсвэл үгүй юу. Нөхөр нь манай эхнэр намайг хүлээн зөвшөөрдөггүй гэх зүйл ярьдаг бол эхнэр нь мөн үүнтэй адил шалтгаан хэлэх жишээтэй. Бие биенээ ойлгох харилцааны зөрчлүүдийн цаана ямар асуудал байгааг бид нээн илрүүлэх ажилтай. Асуудал бүрийг тоочвол маш их бий шүү дээ. Жишээ нь хүүхэд насны дурсамжаас бол­сон байна уу, бие биенээ сайн таниагүй байна уу, сэтгэл хөдлөлөө ил гаргаж чаддаггүй юу, мэдрэмжээ хуваалцах сэтгэл зүйн боловсролгүй байна уу, хувиа хичээсэн хүн байна уу гэх мэт нарийн асуудлыг гаргаж ирдэг. Харин гэр бүлүүд ямар нэгэн асуудал байгаа гэдгийг ухам­сарласан учраас бидэнд ханддаг.

-Залуус гэр бүл боло­хын тулд ямар сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой вэ?

-Гэр бүл болоход тодорхой хэм­жээний үе шатууд байдаг. Хамгийн түрүүнд тухайн хүн ганц бие байхдаа өөрийгөө бэлдэх нь гол асуудал. Жишээлбэл, би тухайн хүний алдааг хүлээн зөвшөөрөх болов уу, Миний хайр­тай хүн миний хийх дургүй зүйлийг хийх дуртай бол би яаж хүлээж авах ёстой вэ, Мөн гол асуудал нь эдийн засгийн асуудал. Эдийн засгаа хэн нь хэрхэн яаж авч явах вэ гэдгээ ярилцаж тохирцох зэрэг бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүү­сийн сэтгэлзүйн онцлог өөр шүү дээ. Тий­мээс би эрэгтэй хүнийг ойлгохын тулд ямар харилцааны чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.Эрэгтэй хүн эсрэгээр нь бодож үзэх ч юм уу тийм чадваруудыг бодсон байх хэрэгтэй байдаг юм. Эдгээр чадамжуудыг эзэмшиж наад захын сэтгэлзүйн боловсролтой болох нь нэн чухал.

-Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс харилцаагаа авч үлдэ­хийн тулд юу хийх ёстой юм бэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд гараад байдаг харилцааны зөрчил бие биенээ ойлгохгүй байх явдал гэдгийг өөрсдөө ухам­сар­лаад байгаа. Гэтэл яг цаад шалтгаан нь тархины хөгжил сэтгэцийн процессуудтай холбоотой гэдэг. Хамгийн энгийн жишээ нөхөр гэр­тээ оройтоод ирэхэд эмэгтэй хүн таныг угтаж авах юм бол “Хаагуур юу хийж яваад ирсэн юм гэдэг?” Харин эрэгтэй хүмүүс “хэдэн цагт ирж байгаа юм?” гэдэг. Эрэгтэй хүн үр дүнд ач холбогдол өгдөг бол эмэгтэй хүн үйл явдал, процессууд дээр ач холбогдол өгдөг байна. Үүнээс үл ойлголцлын хамгийн эхний шалтгаан үүсдэг. USP зөвлөгөөний төв нь хосуудад нэг л зөвлөгөөг хамгийн түрүүнд өгдөг. Хэрвээ та эрэгтэй хүнийг ойлгохыг хүсч байвал тэр хүний бодлыг эсрэгээр нь нэг бодоод үзэх хэрэгтэй. Магадгүй та нөхрөө ойлгох ч юм билүү тийм биздээ.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ХАРДАЛТЫН ДОНТОЛТООС БОЛЖ ХЭВ­ТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ НЭГ ХҮН БАЙДАГ. ТЭР ХҮНИЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ШАЛТГААН НЬ ЭХНЭРЭЭ ХАРДСАНААС БОЛООД ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ЗОЛГҮЙ БАЙД­ЛААР ЭХНЭРИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЯВДАЛ

-Хардалттай нүүр тулсан гэр бүл хэрхэн яаж харилцаагаа аварч үлдэх вэ?

-Маш олон жишээнүүд байдаг. Гэхдээ ихэвчлэн эмэгтэй хүн тэвчиж гарсан жишээ олон бий. Эмэгтэй хүнд угийн тууштай зан байдаг юм байна. Би энэ хүнд хайртай гээд суучихсан л бол тэвчих ёстой гэсэн бодол. Мөн итгэмтгий зан. Эрэгтэй хүн зөөлрөөд уучлалт гуйж эхлэхэд тэр хүнийг засрах юм байна гэж найддаг. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн дийлэнх шалтгаан нь ийм байдаг. Анхнаасаа байгаа байдлыг нь тэр чигт нь хүлээн авч эхэлсэн бол өөрийн сонголтоо эргэж харах сэтгэл зүйн бэлтгэлийг бид өөрсдөдөө өгөх ёстой. Хайр сэтгэл хүчирхийллийн байдлаар илрэх ёсгүй гэдгийг та өөрөө ойлгох чадамжтай болох ёстой. Эргэж хар гэдэг нь шууд сал ч юм уу, тэр хүнээс холд гэсэн үг биш. Тэр хүнтэй эрүүлээр ярилцах боломжийг олгох хэрэгтэй. Бие биедээ цаг гаргах хэрэгтэй. Нөгөө талаар донтолт болон сэтгэцийн эмгэг өртчихсөн хүмүүс хэзээ ч өөрийгөө тэрэнд өртчихлөө гэж боддоггүй. Тиймээс таны хамгийн эхний хийх алхам бол сэтгэлзүйч дээр очих явдал байдаг. Монгол эрчүүдийн нэг гэм нь “хамтдаа сэтгэлзүйч дээр очъё” гэвэл “би ямар өвдсөн биш” гэх мэтээр шалтаглаж очихгүй байх тохиолдол элбэг. Тиймээс эмэгтэй хүн өөрөө түрүүлж сэтгэлзүйчээс хэрхэн зөв ярилцах, ярилцахдаа юу асуух, юу ярих, ярилцах техникүүдээ боловсруулах зэрэг зөвлөгөөг авах нь зүйтэй байдаг юм шүү. Ямар ч зүйл тохиолдсон харилцан ярилцах л бидний харилцааг аварна. Сэтгэл­зүйг зөвхөн харилцаа л аварч чадна. Гэхдээ харилцаан дээр тодор­­хой хэмжээний тактикууд байдаг үүнийгээ зөв боловсруулах шаардлагатай.

-Эхнэр ч юм уу, нөхөр нь хар­­даж эхэлсэн бол шууд л сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй юм байна тийм үү?

-Хардалт тодорхой үе шатууд­тай байдаг. Жишээлбэл, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хардалтын донтолтоос болж хэв­тэн эмчлүүлж буй нэг хүн байдаг. Тэр хүний хэвтэн эмчлүүлж буй шалтгаан нь эхнэрээ хардсанаас болоод хүч хэрэглэж, золгүй байд­лаар эхнэрийнхээ амийг хөнөөсөн явдал. Гэтэл тэр хүн одоог хүртэл эхнэрээ харддаг. Эхнэрээ амьд гэж боддог. Эхнэрийнх нь талаар ярьж эхлээд л удаагүй байтал “манай эхнэр яг одоо тэр залуутайгаа байгаа гэдгийг би мэдэж байна” гэх мэтчилэн ярьж эхэлдэг. Энэ бол хардалтын хамгийн хүнд шат. Энэ шат хүртэл явахаас өмнө нь та хардалтыг таних ёстой. Нэгэнт ийм байдал өөрчлөгдөхгүй учраас өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хайрлан зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Чингис хааны нэг сургаал байдаг шүү дээ “Хайр сэтгэл хэдий чухал ч гэсэн, Халуун амь түүнээс чухал шүү” гэдэг. Тэгэхээр та өөрөө хайр дурлалдаа нүдээ сохлох бус харин эрүүл ухаанаар бодож үзэх хэрэгтэй. Гэр бүл болохоосоо өмнө үерхэж нөхөрлөж байхдаа та суух гэж буй хүнээ сайн таньж мэдэх ёстой. Сүүлийн үеийн залуус гэр бүл болохдоо хэтэрхий яараад байгаа ажиглагддаг. 20 гаруйхан настай залуу оюутнууд хоорондоо ярьж байхыг нь харахад “манай үеийнхэн бүгд л хүүхэдтэй болчихлоо би хурдхан шиг хүүхэдтэй болох юмсан” гэдэг. Гэвч тухайн хүн чинь эхлээд найз охинтой юм уу эсвэл найз залуутай болж үерхэх юмсан гэж ярих ёстой байтал шууд л хүүхэдтэй болох юмсан гэж ярих нь гэр бүлийн харилцаанд хэтэрхий яаран шийдвэр гаргах хандлага юм. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн хүмүүсийн жаргалыг л олж хардаг. Гэтэл жаргалаас өмнө туулах зам, гарах үр дүн саад бэрхшээлийг олж хардаггүй. Тэдгээр 20 настай залуус бие организмын хувьд нас биед хүр­сэн мэт санагдаж байгаа боловч тархи нь бүрэн хөгжөөгүй. Илүү тодруулбал, зөв шийдвэр гаргах түвшиндээ арай л хүрээгүй байдаг юм. Тархи судлаачдын гаргасан судалгаа бий. Хүний тархи араасаа ураг­шаа чиг­лэлтэй хөгж­дөг юм байна. Хамгийн сүүлд духан хэсгээ­рээ хүний тархи хөгждөг. Хүний толгойны дух хэсэгт өөрөө өөрийгөө хянах, сэтгэл хөдлөлөө удирдах, шийдвэр гаргах хэсэг нь байрладаг байна. 20-25 насанд нь энэ хэсэг нь хөгжиж байдаг. Японы тархи судлалын эрдэмтэн хэлэхдээ “Та амьдралдаа том шийд­­вэр гаргах гэж байгаа бол 25 наснаас хойш гаргасан дээр шүү” гэж хэлсэн нь таны хэтэрхий яарч гаргасан сонголтын тань хохирогч хүүхэд болж үлддэг юм шүү гэдгийг сануулах нэг хэлбэр юм шүү.

-Дөнгөж үерхэж, нөхөрлөж эхэлсэн хүмүүст та зөвлөгөө өгөхгүй юу. Тэд ирээдүйд гэр бүлтэй болохдоо юуг анхаарах ёстой байна вэ?

-Сүүлийн үед цаг төлөвлөлт гэдэг нэг зүйл гарч иржээ. Энэ маш зөв алхам. Залуус бид цагаа төлөвлөдөггүйгээс болж яаравчлан буруу шийдвэр гаргах тохиолдол олон бий. Тиймээс бид хол, ойрын зорилго зорилтоо төлөвлөж бичиж гаргах хэрэгтэй. Түүнээсээ үндэслэн гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг хийж, холын ойрын хүмүүсийн зөв­лөгөөг сонсож тулгуурлаж шийдвэрээ гаргах шаардлагатай. Мөн гэр бүл болох сэтгэлзүйн бэлтгэлээ сайн ханга гэж хэлмээр байна. Би энэ хүнтэй амьдрахад бэлэн үү, хэрвээ энэ хүн надад хардалт гэх асуудал үүсгээд байвал би ямар хариу үйлдэл үзүүлэх вэ зэрэг сэтгэлзүйн бэлтгэлтэй болох ёстой юм шүү. Та өөрийгөө эхэлж таньсан цагт өөрт тохирох хүнээ дотроо дүрсэлж буулгана тэр хүнээ л олж сонгох хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
brenda greg(129.56.108.124) 2019 оны 10 сарын 27

Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, d

0  |  0
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top