Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.
Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Прокурорын байгууллагаас үзсэн ба бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар шийдэх юм.
Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан /2020.01.17/ гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн саналыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн томилолтой байв. Хэдийгээр прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх хуультай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гадаадаас иржээ. Харин Ч.Улааны томилолт дуусаагүй байгаа аж. Иймд өнөөдөр хуралдахаар товлоод байсан Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дахин хойшилж байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын парламентад хамгийн олон сонгогдсон гишүүд багтдаг юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хамгийн муу ажиллаж байгаа 5 сайдын нэр харагдаж байна даа.
Номтойбаяр бол зарчимч шударга залуу түүнийг Хүрэлсүх хэлмэгдүүлэхээр улайрчээ
энэ сагсуу онгироо юмыг төрөөс зайлуулаачээ мэдлэг боловсрол гэж юуч байхгүй хулгайн мөнгөөрөө гайхуулсан баяны дүр эсгэсэн ард түмний дургүйцлийг хүргэсэн гэмт хэргүүдэд холбогдсон эхнэр хүүхдээ өч төчнөөгөөр нь сольдог бүх юм бүрдсэн нөхөрийг шүүх цаг нь болсон