Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнд тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөнө гэдгээ мэдэгдлээ.
Хэрэв одоогийн гурван гишүүн шалгуур, шаардлагад нь тэнцвэл албан тушаалдаа үлдэх боломжтой аж.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз, чөлөөлнө" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
худлаа тунхаглаад л сүржигнээд байхаар шууд шийдээд яваач.поп минь