Д.Батсайхан: Завхан аймагт сүүлийн дөрвөн жилд нэг ч лиценз нэмж олгоогүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг болох зорилт тавиад дөрвөн жил ажиллаж байна. Аймгийн иргэдийн хурлаас уул уурхайгаас ангид аймаг болох шийдвэр албан ёсоор гарсан. Шийдвэр гарахын өмнө аймгийн хэмжээнд 99 лиценз байсан. Одоогийн байдлаар 56 лиценз үлдээд байна. 40 гаруй лицензийг хүчингүй болгосон. Түүнээс гадна дөрвөн жилийн хугацаанд шинээр лиценз олгох саналд 100 хувь татгалзсан хариу өгсөн. Шинээр 96 лицензийн санал олж ирсэн. Тэгэхээр үндсэндээ 150-иад лицензийг хүчингүй болгоод байна. Одоо үлдэж байгаа 56 лицензийг хүчингүй болгох асуудал бий. Отгонтэнгэр хайрхны өвөрт анх 2002 онд хайгуулын лиценз олгогдсон байдаг. 2019 онд ашиглалтын лиценз болж хувирсан. Энэ хууль бус лиценз. Тиймээс хууль хяналтын байгууллагад өгсөн. Энэ асуудлыг Ерөнхий сайдын сонорт хүргэснээр лицензийг цуцлах шийдвэр гарсан. Ингэснээр Отгонтэнгэр хайрхны бүс лицензгүй бүс боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.46) 2020 оны 01 сарын 27

Аливаа юм 2 талтай. Яг Отгонтэнгэрийн бэлд олгодог нь ч юув. Тэр анх лиценз олгосон ”амитан”-ы алдрыг сонсохсон. Харин огт лицензгүй болгоно гэдэг нь арай л туйлширсан юм. Ядаж л барилгын түгээмэл тархацтай ашигт малтмал энэ тэр гээд ганц хоёр юм байх хэрэгтэй биз дээ? Завхан бол хангай голдуу, байрлал сайхан, хѳгжихѳд асуудалгүй газар. Гэвч ѳчнѳѳн ерѳнхийлѳгч гараад ѳндѳр хүчдэл, засмал зам тавьж бараагүй аймаг даа. Эсвэл тэр чигээрээ халуун эх оронч, хүний мухарнуудын ѳлгий юмуу? Үгүй байх аа. Маньтайгаа л адил амьтад байлгүй дээ. Иймэрхүү байдалд арчаагүй гэдэг тодотгол илүүтэй дүйх байх.

0  |  0

dorj(66.181.176.167) 2020 оны 01 сарын 27

iim bodlog xeregjuulej bga aimguudad jil jild ulsaas olgodog tataasiig n bagasgaj uuruu uursdiuguu sanxvvjvvluul taarna

0  |  0
Top