БНСУ, Энэтхэгт суух Элчин сайд нарыг ДЭМЖСЭНГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2020.01.27/ хуралдаанаараа 11 улсад суух Элчин сайд нарыг томилуулах Засгийн газрын саналыг хэлэлцжээ.

Үүнээс хоёр нэр дэвшигчийг дэмжихээс татгалзсан нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшүүлсэн Чанравын Бүрэнбаяр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшүүлсэн  Цогтоогийн Өнөрзаяа нар аж. Учир нь, Ч.Бүрэнбаярыг насны хязгаар давсан гэж үзсэн бол Ц.Өнөрзаяаг мэргэжлийн бус гэж үзсэн байна.

Харин доорх ЕСӨН нэр дэвшигчийг дэмжихээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

1.  Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

9. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох Засгийн газрын саналыг дэмжих болсон байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.110) 2020 оны 01 сарын 27

цэнгэлийг дэмжинэ гэдэг тэгээд л шодоргос алга болжээ. Одоогийн гишүүдийг дахиж бүү сонго

0  |  0
зочин(192.82.76.235) 2020 оны 01 сарын 27

элчин нар гэж хар тамхичин наймаачид л санагдах болж дээ

0  |  0
зочин(103.57.94.45) 2020 оны 01 сарын 27

Монгол улсын дипломат албаны нэр хүнд гэдэг юмыг огт тоохгүйгээр ЦЭНГЭЛ гэдэг амьтаныг МАНгарууд дэмжжээ. Монгол улсынхаа нэр төрийг одоо Ерөнхийлөгч Баттулга л аврах, эс аврах ганц зам үлдэж дээ. Монгол ялах уу, ялагдах уу Ерөнхийлөгч өө.

0  |  0
Дарьсүрэн(66.181.161.26) 2020 оны 01 сарын 27

Жинхэнэ Энэтхэгт төрсөн хүнийн Энэтхэг Монголын харьцаанд шинэ дэвшил авчрахыг хүлээж байсан минь талаар боллоо. Их хуралын гишүүд эх орон ч биш байна. Ийм бэлтгэгдсэн ганцхан хүнийг ашиглахгүй хайран.

0  |  0
Дарьсүрэн(66.181.161.26) 2020 оны 01 сарын 27

Жинхэнэ Энэтхэгт төрсөн хүнийн Энэтхэг Монголын харьцаанд шинэ дэвшил авчрахыг хүлээж байсан минь талаар боллоо. Их хуралын гишүүд эх орон ч биш байна. Ийм бэлтгэгдсэн ганцхан хүнийг ашиглахгүй хайран.

0  |  0
Дарьсүрэн(66.181.161.26) 2020 оны 01 сарын 27

Жинхэнэ Энэтхэгт төрсөн хүнийн Энэтхэг Монголын харьцаанд шинэ дэвшил авчрахыг хүлээж байсан минь талаар боллоо. Их хуралын гишүүд эх орон ч биш байна. Ийм бэлтгэгдсэн ганцхан хүнийг ашиглахгүй хайран.

0  |  0
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ(103.111.68.3) 2020 оны 01 сарын 27

ЦИНГЛИШИЙГ ДЭМЖЛЭЭ ГЭЖ ҮҮ ДЭЭ МӨНГӨ УЛААН НҮД ЧИХ СОХРОО ГЭЖ МӨН АЮУЛТАЙ ПЯЗДА НАР ЮМ АА

0  |  0
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ(103.111.68.3) 2020 оны 01 сарын 27

ЦИНГЛИШИЙГ ДЭМЖЛЭЭ ГЭЖ ҮҮ ДЭЭ МӨНГӨ УЛААН НҮД ЧИХ СОХРОО ГЭЖ МӨН АЮУЛТАЙ ПЯЗДА НАР ЮМ АА

0  |  0
Top