Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн Чэн сүйт бүсгүй нь бие давхар гэдгийг зарлаж, удахгүй хурим хийнэ гэдгээ мэдэгдсэн нь фэнүүдийнх нь хувьд шок болсон талаар бид мэдээлсэн.
Тус хамтлагийн томоохон фэн клуб болох “EXO-L ACE”-ийн гишүүд “SM Entertainment” агентлагаас Чэнийг хамтлагаас хөөхийг шаардаж, энэ сарын 28-нд “SMTOWN Coex Atrium”-д эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.
Тэд “Чэн шүтэн бишрэгчдээ гомдоолоо. Тэр гэнэт мэдээлэл хийж, хамтлаг дотор үл ойлголцох байдал үүсгэлээ. EXO-гийн есөн жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож байна. Хамтлагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул түүнийг хөөхийг шаардаж байна” гэж байсан юм.
Өнөөдөр эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж, “EXO-L ACE”-ийн гишүүд “SM Entertainment”-ийн барилгын өмнө цахилгаан самбар босгожээ. Самбар дээр “EXO хамтлаг Өмнө Солонгосын шилдэг уран бүтээлчдийн тоонд багтаж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэвч харамсалтай нь янз бүрийн цуурхал, хов яриа сонин хэвлэлээр гарч, хамтлагийн нэр хүндийг гутааж байна” гэж бичсэн байлаа.
Самбар энэ сарын 31 хүртэл байрлах юм.
Сэтгэгдэл ( 0 )