Найруулагч Бон Жон Хо “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд заларлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо “Шимэгч” киногоороо дэлхий дахинд алдаршаад байна.

Өдөр ирэх тусам нэр хүнд нь өссөөр байгаа Бон Жон Хо энэ удаад Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд заларчээ.
 


Оскарын шагнал гардуулах ёслолд зориулсан тусгай дугаарт түүний талаар “Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэнд баяр хүргэе. “Шимэгч” киногоороо Бон Жон Хо дэлхийн хэмжээний эрхэм боллоо” гэж бичжээ.
 


Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-ний 19.00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top