Обама, ДиКаприо тэргүүтэй “Оскар”-т нэр дэвшигчид баярласнаа илэрхийллээ

2020 оны 01 сарын 30

Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар” шагнал гардуулах ёслол ирэх сарын 9-нд болох гэж байна. Тус шагналд нэр дэвшигчдийн нэрсийг Кино академиас зарласан.

“Жокер” кино 11 төрөлд нэр дэвшсэн нь комиксоор хийсэн киноны хувьд рекорд амжилт болж байгаа юм.

Нэр дэвшигчид баярласан сэтгэлээ сэтгүүлчидтэй ийнхүү хуваалцжээ.

Элтон Жон

“Rocketman киноны “(I'm Gonna) Love Me Again” дуу минь Оскарт нэр дэвшсэнийг сонсоод их баярлалаа. Энэ бол Берни Топин бид хоёрын хамтын бүтээл. Бид 53 жил хамтран ажиллаж байна”

Скарлетт Йоханссон

“Marriage Story, Jojo Rabbit хоёр кино бол миний жүжигчний замналын хурц гэрэл нь байлаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн Кино академид талархаж байна. Гэхдээ авьяаслаг жүжигчид, найруулагч, зураг авалтын баг байхгүй бол ийм амжилтад хүрэхгүй байсан”

Шарлиз Терон

“Bombshell бол миний хувьд тун чухал бүтээл. Кинонд гардаг түүх хэзээ ч битгий гараасай гэж бодож байгаа ч энэ түүхийг бид хүндэтгэлтэй, хүн чанартайгаар өгүүлж чадсандаа баяртай байна. Энэ кинонд сэтгэл зүрхээ гарган, ажилласан бүх хүмүүст баярлалаа. Та нартай хамт байснаараа би бахархаж байна”

Грета Гервиг

“Би үнэхээр аз жаргалтай байна, Академидаа баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа. Луиза Мэй Элкотт, Жо Марч хоёр намайг анх энэ киног хийж чадна гэж хэлсэн тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. “Little Women” киног бүтээхэд оролцсон бүх хүнд баярласнаа илэрхийлье”

Леонардо ДиКаприо

“Миний болон хамт олны минь ажлыг өндөр үнэлсэн Академид баярлаж байна. Энэ кинонд Квентин Тарантино, Брэд Питт, Марго Робби нартай хамтран ажиллах хувь тохиолоо. “Холливудад нэг удаа” кино бол кино урлагтай холбоотой бүх хүнд зориулсан бүтээл юм”

Адам Драйвер

“Marriage Story киног хийхэд оролцсон бүх хүнд баярлалаа гэж хэлье. Оскарт нэр дэвшсэнээрээ би шүтэж явдаг жүжигчидтэйгээ нэг эгнээнд орж чадлаа”

Сирша Ронан

“Little Women кино Академийн шүүгчдэд таалагдсанд баяртай байна. Би энэ киноны уран бүтээлчдийн нэг нь болсноороо бахархаж байна”

Хоакин Феникс

“Оскарт нэр дэвшинэ гэдэг сайхан зүйл. Энэ бол намайг хөлсөө дэмий урсгаагүй гэдгийг харуулж байна. Нэр дэвшсэн бүх хүнд баяр хүргэе”

Тодд Филипс

“Жокер бол бодит байдалд хийсэн сэтгэл зүйн туршилт байлаа. Нийгэм энэ киног, үзэл санаатай нь хүлээн авах болов уу гэж бодож байсан. Хүлээн авсанд нь аз жаргалтай байна”

Мартин Скорсезе

“Бид “Ирланд хүн” кинонд бүх хүч чадал, сэтгэл зүрхээ зориулсан”

Барак Обама

“American Factory кино эдийн засгийн даяарчлал энгийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан үнэн бодит түүх юм”

Синтия Эриво

“Гарриет Табмений хувь заяаны тухай киногоор Оскарын шагналын хоёр төрөлд нэр дэвшинэ гэж зүүдлээгүй явлаа. Энэ гайхамшигтай эмэгтэйн дүрийг бүтээх санал хүлээн аваад би их баярласан. Мөн киноныхоо дууг дуулсандаа баяртай байна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top