Буриадын Alihan Dze, Saryuna хоёр манай “Single Ladies 4” киноны дууг зохиожээ. “Халуут” дууны клипэнд Монголын рэп дуучин Ginjin, “Буриадын хоолой” тэмцээний Гран При шагналт Saryuna (Сарюна Бальжинимаева) нар оролцсон байна.
Alihan Dze нэгдүгээр сарын эхээр олон нийтийн сүлжээнд киноны зураг авалтын зургаа оруулж “Бидний ийм байдалтай гараад ирвэл хүмүүс татвар төлөх болов уу” гэж бичсэн байсан юм.
Харин дуучин Saryuna “Би анх удаа ийм том төсөлд оролцож үзлээ. Өнгөрсөн 12 дугаар сард бидэнд энэ киноны саундтрек хийх санал ирсэн. Бид чадсан гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Киноны нээлт хоёрдугаар сарын 2-нд болох байсан боловч коронавирусийн халдварын улмаас хойшлогдоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )