Приморийн хязгаарын Дуурийн театр энэ сарыг Олон улсын сар болгон үзэгчдэдээ бэлэг барьж байна.
ОХУ-ын театрууд, Монгол, Өмнөд Солонгосын дуучид урилгаар тус театрт тоглох юм.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 20-ны өдөр Жакомо Пуччинигийн "Тоска” дуурьт ОХУ-ын Гавьяат жүжигчин Елена Разгуляева, Буриадын Гавьяат жүжигчин Мэргэн Санданов нарын хамт тоглоно. Удирдаачаар Японы маэстро Шизүо Күвахара ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )