Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр /2020.02.10/ эхэллээ.
ЭЕШ-ын бүртгэл 2020.02.10-наас 2020.04.15-ны 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэх онлайнаар явагдах юм.
БСШУСЯ-наас ЭЕШ-ын хамтаар монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт явагдах тул эдгээр шалгалтыг хооронд нь ялгаж ойлгохыг онцгой анхааруулж байлаа. Учир нь ЭЕШ зургаадугаар сарын 12-15-нд зохион байгуулах урьдчилсан товтой байгаа бол монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт нь ЭЕШ-аас өмнө буюу 2020.03.28-нд болох юм байна. Тиймээс монгол хэл, монгол бичгийн хичээлийн бүртгэл 2020.02.10-наас эхлэн 2020.03.16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явах аж.
Дашрамд дурдахад, Сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй юм. БСШУСЯ-наас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яж бүртгүүлх вэ?
Яаж бүртгүүлэх вэ?
Яаж бүртгүүлэх вэ?
Yamar hayag ruu orj burtguuleh yum be