Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт /2020.02.05/ Төрийн ордонд хаалттай хуралдсан билээ. Хуралдаанаар БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргасан юм.
Үүнээс гадна Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл удахгүй болох цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг гаргаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2020.02.10/ Төрийн ордонд Улсын онцгой комисс дахин хаалттай хуралдана. Хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг дахин хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөжээ. Харин Улсын онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж Засгийн газар хуралдах эсэхээ шийдэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
KFC gej neg lalariin gazar bnaa. mungu ulaan boljee. bolichooch. chinagaas buh yum orj irdeg ene balai gazariig haagaach