"Аз жаргалын шок", "18 нас минь би чамд хайртай", "Том толгойтын романс", "Миний ах атаман", "Маш нууц", "Зүрхний хилэн", "Байтаг богд" зэрэг уран бүтээлээрээ шуугиан тарьсан "Фантастик" продакшн энэ удаад 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн "37-р Точка" олон ангит киногоороо олны анхаарлыг татаад буй.
Тэр дундаа өмнө нь туслах дүрээр үзэгчидтэй "уулздаг" байсан жүжигчин С.Барслхагва "Точка"-ийн Лутаагийн дүрээр фэнүүдээ гайхашруулж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Киноны хоёрдугаар бүлэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч түүний дүр цааш хэрхэн өрнөх нь үзэгчдийн хувьд асуултын тэмдэг хэвээр байна.
Харин жүжигчин Барсаа дүрийнхээ талаар "Лутаа буруу зам руу ороогүй шүү дээ. Өөрийнхөө сонгосон замыг зөв гэж бодоод, зөв гэж бодсон зүйлээ хийгээд явж байгаа. Үзэгчдийн харж буй өнцгөөс бол буруу зүйл хийгээд байх шиг байна. Харин Лутаад өөрт нь нэг зорилго байгаа. Тэр зорилгоо л биелүүлэх гэж яваа залуу. Буруу, зөвийг нь хэдүүлээ удахгүй киногоо үзээд харах байлгүй" гэжээ.
Та жүжигчин С.Барслхагвагийн "Толь" сонинд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу?
Сэтгэгдэл ( 0 )