Дэлхийн кино урлагийн ертөнцөд сүүлийн жилүүдэд ази тэр дундаа Хятад, Өмнөд Солонгосын кино хүчтэй байр суурь эзлэх болсон. Үүнд уран сайхны киноноос гадна телевизийн олон ангит цувралууд ч багтана. Хугацаа урт, нэг ангидаа цогц үйл явдал өгүүлэх уран сайхны киноны хэв загвартай цөөхөн анги, олон бүлэг телевизийн цувралууд дэлхийн кино урлагийн түүхэнд хожим нэгэн шинэ хуудас болон тэмдэглэгдэх биз.
Олон улсад туршигдаад хэдийн амжилттай хэрэгжиж яваа тус стандартыг монголд нэвтрүүлэх зорилготой 37-р точка” олон ангит, уран сайхны киноны эхний анги ирэх есдүгээр сард олон нийтийн хүртээл болох аж. “Скайтел” групп, "Үнэт" продакшн, “Редпойнт” медиа студи хамтран бүтээсэн тус киноны зохиолчоор А.Баттүшиг, ерөнхий найруулагчаар Б.Тамир нар ажиллажээ.
Энэ жил “Фантастик” продакшны 10 жилийн ой тохиож буй. Үүсгэн байгуулагдаад бүтэн арван жилийн нүүрийг үзэж буй ч тус продакшныг сүүлийн жилүүдэд л үзэгчид илүү мэдэх болсон. Тус продакшны “Миний ах атаман”, “Маш нууц 1,2”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ашиг орлогоороо багагүй тэргүүлсэн нь Монголын кино урлагийн зах зээлд бас нэгэн босгыг тогтоосон гэдэг үнэн. “Фантастик”-ийн залуус энэ л ялгуусан амжилт хийгээд арван жилийнхээ ойгоор үзэгчдэд томоохон бэлэг барихаар зэхсэн бололтой.
Киноны зохиол, найруулга, хийц, өнгө будаг, зураг авалт, жүжигчдийн ур чадвар гээд кино бүтэх хүчин зүйлсээр нь аваад үзвэл “Фантастик” гарцаагүй өнгөлөг хийгээд шинэлэг. Мөн чанартай. Монголын кино урлагийн зах зээлийг өрсөлдөхүйц төвшинд гаргахаар зорьж байгаа нь тэдний дараагийн уран бүтээлээс мөн тодорхой харагдана гэдгийг ч тэд өөрсдөө ярьсан. Учир нь өчигдөр “Фантастик” продакшны шинэ уран бүтээл “37-р точка” олон ангит, уран сайхны киноны хэвлэлийн бага хурал тун сонирхолтой болж өндөрлөлөө. Жүжигчид, уран бүтээлчид тус уран бүтээлд ажилласан сэтгэгдлээ хуваалцаж, кино бүтсэн түүхийг өгүүлэх “making movie”-ээ ч үзүүлээд амжив.
“37-р точка” нийт 2 бүлэг, 20 ангитай. Долоо хоногт 60 минутын үйл явдал бүхий зөвхөн нэг л анги гарах аж. Монголчууд сүүлийн үед цуврал кино түлхүү үзэх болсон. Тийм дээ ч зах зээлийн хувьд боломжтой гэж үзэн, олон улсын жишгийг Монголд нэвтрүүлэхийг тус киногоороо зорин ажиллаж байгаагаа дурдлаа. Мөн хавар, намар хоёр улирал гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Нийт 15-20 гол дүртэй, 200 орчим уран бүтээлчид ажилласан “37-р точка”-ийг бүтээхийн тулд 2016 оноос төлөвлөжээ. Мөн манай улсад соёлын хороо гэж байдаггүй. Оюуны өмчийн хувьд сул. Гаднын олон хүчирхэг цувралын өмнөөс босох Монгол контент хэрэгтэй. Телевизийн салбарт цензур тогтоох, дэвшил гаргах, томоохон алхам болно хэмээн үзэж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр уран бүтээлчид онцолж байв.
Киноны ихэнх үйл явдал 1970-аас 1980-аад оны үед өрнөх учир ихэнх объектыг кино багт ажилласан мэргэжлийн зураачид хийж гүйцэтгэсэн нь сонирхол төрүүлэм. Киноны гол дүрийн жүжигчдийн улирал тутмын хувцсыг ч бүгдийг хийж гүйцэтгэжээ.
Төгсгөлд нь нэг асуулт ургаж байна. “Фантастик”-ийн шинэ бүтээл үнэхээр “тэсрэх бөмбөг” байж чадах болов уу? Үзээд дүгнэх л үлдлээ...
Сэтгэгдэл ( 3 )
37rdbbsuustrttydgfgfef88fhhcbbfyehheieopeeoytruriivhnvowaqadpjkbkuy
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
SO HUJA KINO
цус нөж, алаан хядааныг сурталчилж болохгүй ээ. нийгмийг ухааруулсан бүтээл хийгээчэээ!