СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдэд хутга тулган дээрэмджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдэд хутга тулган айлган сүрдүүлж эд зүйлсийг нь дээрэмддэг байсан бүлэг этгээдийг саатууллаа.  

Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны өдөр БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г үл таних гурван хүн айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хэргийг 17 настай Б, 17 настай М, 16 настай Э нар нь бүлэглэн үйлдсэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс илрүүлэн саатуулжээ. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь энэ төрлийн долоон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Тиймээс  эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ шөнө оройн цагаар ганц нэгээр нь явуулахгүй байх, харанхуй орц гудамжаар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОРЖОГОН(202.72.245.123) 2020 оны 02 сарын 13

чоно борооноор одоо ер нь яаж ч магадгүй шүү.анхаарал болгоомжтой л явахгүй бол.

0  |  0
Top