52 нас хүрсэн Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Жүжигчин Женнифер Энистон өнөөдөр 52 нас хүрлээ. Тэр ямар ч нөхцөлд хэрэгтэй, тохирсон үг олоод хэлж чаддаг хүн. Ингээд түүний хайр сэтгэл, эрчүүд, алдаа онооныхоо талаар хэлсэн үгнүүдийг сонирхоцгооё. Elle US, Vogue US, Allure US, Marie Claire Australia-д өгсөн ярилцлагуудаас түүж авав.

"Өнгөрсөн үедээ огт харамсдаггүй. Болоод өнгөрсөн бүх зүйл миний хувьд хичээл болж үлддэг"

"Ямар эрчүүд таалагддаг вэ гэж үү? Яг тийм залуу гэсэн шалгуур байхгүй. Би онгироо, зальтай, хөгийн, араар тавьдаг, муу гээд янз бүрийн залуустай найзалж байлаа. Эрчүүд ер нь сайхан. Би бүгдэд нь хайртай"

"Хайр дурлал дандаа хүлээж байгаагүй үед ирдэг"

"Миний амьдрал тоглосон кинотой минь яг адилхан өрнөдөг. Бүх юм "Сайн охин" (The Good Girl) киноноос эхэлж, "Цуурхал тарж байна" (Rumor Has It…)-д шилжсэн. Тэгээд "Араар тавьсны үнэ цэнэ" (Derailed), "Америк маягийн салалт" (The Break Up) кино гарсан. Харин одоо "Тохитой томоотой эрд дурласан нь" кино байвал дуртайяа тоглоно шүү"

"Үлгэр хэзээ ч бүтдэггүй гэдгийг санаж ав. Амьдралд чинь бүх юм сайн сайхан болно гэж бүү найд. Хэт сайхан юманд итгэвэл өөрөө л хохирно"

"Хөөрхий Женнифер хайр дурлалд ямар азгүй юм бэ" гээд л хамаг сонин хэвлэл бичих юм. Харин ч би хайр дурлалд хэт азтай хүн. Тиймээ, би албан ёсны  нөхөргүй, 2 хүүхэдтэй амьдардаг. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол цаашаа хар. Надад сайхан л байна"

"Өөрийгөө хэт бодитоор хүлээн авахгүй байх нь миний хийх хамгийн дуртай ажил"

"Харамсан, гашуудах огт хэрэггүй. Болоод өнгөрсөн юм болоод л өнгөрсөн. Би амьдралынхаа бүх өөрчлөлтийг тэр чигээр нь хүлээн авдаг"

"Эрчүүд алга, найз залуугүй гээд уйлагнан гоншигнодог хүүхнүүдэд би дургүй. "Их хотын секс" кино надад таалагддаггүй. Би тэр бүхэнд итгэдэггүй"

"Өв тэгш дурлал гэж юу вэ? Эрх тэгш байдал, энэрэнгүй сэтгэл, үнэнч шудрага зан, инээд баясгалан, урам зориг"

"Амьдралаас тасрах гэж битгий хичээ. Би бусдаас холдох гэж хэт их хичээдэг байсан. Ганцаардаж суусаар маш их юм алдсан"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.125) 2021 оны 02 сарын 13

Гоё жүжигчин

1  |  0
Зочин(64.119.26.125) 2021 оны 02 сарын 13

Goe jujichin

1  |  0
Top