Хятадад гарсан коронавирусийн халдвар нийгмийн бүх салбар, тэр дундаа кино урлагийн салбарт ч нөлөөлж байна. Хятадын Засгийн газраас бүх студи, продакшнд кино, шоу нэвтрүүлэг хийхийг хориглож, зураг авалтыг зогсоосон.
Харин Тайваньд ийм хориг тавиагүй ч кино зураг авалтыг жүжигчдийн эрүүл мэндийг хамгаалсан орчинд явуулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу зарим кинонд үнсэлцэх үзэгдлийг сольж, өөрчилж байна.
Жишээ нь, “Алтан хот” цуврал киноны шинэ ангид жүжигчин Миа Чу, Фу Цзюнь нар зохиолын дагуу халуунаар үнсэлцэх байсан ч найруулагч нь Миа Фугийн уруулд зөөлхөн хүрдэг болгон өөрчилжээ.
Киноны продюсер “Коронавирусийн аюулаас сэргийлэх үүднээс бид аль болох үнсэлцэх, тэврэлдэх үзэгдлүүдийг цөөлж байгаа. Зураг авалтыг олон хүнтэй газар хийхгүй байх, жүжигчдэд амны хаалт бэлтгэх зэрэг арга хэмжээ авч байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )