УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудсандаа “2016 оны намар Монгол Шуудан ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан” тухайгаа бичив. Харин “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг түүнд хариу барьж хэвлэлийн хурал хийчих нь тэр. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дахин мэдэгдэл хийлээ. Товчхондоо, Т.Аюурсайхан гишүүн олон барилга байшинтай, ашиг орлоготой компанийн 34 хувийг хувьчилсан тухай бичсэн бол Ч.Ганхуяг хамгийг нь тоносон компанийг өндөр ашигтай ажиллуулж, төрд хяналт тавьж байгаа тухайгаа ярив. Гэхдээ тэд нэг нэгнийхээ тухай “чих халаах” үгсийг ч чулуудаж амжсан юм. Тэднээс түүвэрлэн хүргэж байна.
Т.Аюурсайхан: Ч.Ганхуягийн талаар өөнтөглөх юм зөндөө байвч би тийм увайгүй юм хийхгүй
-Гурван жилийн өмнө миний зүгээс МОНГОЛ ШУУДАН ХК-ийг 100 хувь хувьд шилжүүлэх шийдвэрийг тодорхой үндэслэлээр эсэргүүцэж, таслан зогсоосон юм. Ч.Ганхуяг үүнд асар их хорсож, өсөрхөж явдгаа илэрхийлж байгаа юм байна.
-Би арваад жилийн өмнө Н.Багабанди гуайтай ажиллаж байсан боловч хэзээ ч цай зөөж үзээгүй, цүнхийг нь барьж үзээгүй, ганц хоёр тохиолдлоос өөрөөр үүдэнд нь сууж байгаагүй. Хувь хүнийг өөнтөглөж яривал Ч.Ганхуягийн талаар хэлэх зөндөө юм байвч би тийм увайгүй юм хийхгүй. Мэдлэг боловсролоо ч түүнтэй харьцуулж доош орохгүй. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Хөндөгдсөн асуудлаараа л ярина уу гэхээс хувь хүн рүү нь асуудлаасаа гажиж дайрах нь хэлэх үг, аргументгүй болохоороо тэгдэг юм.
-Монгол шуудан ХК нь Шуудангийн тухай хуулийн 14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно. гэж заасны дагуу БАНК, ДААТГАЛЫН үйл ажиллагаа явуулж болох онцгой бөгөөд маш чухал эрхтэй юм. Ийм учраас Ч.Ганхуягийн Ард санхүүгийн нэгдэл нь Монгол Шуудан ХК-ийн нэг хэсгийг нь хэт бага үнээр эзэмшсэн бөгөөд цаашид Монгол шуудан ХК-г 100 хувь хувьчилж аваад БАНК болгох зорилготой юм. Энэ санаархлаа 2016 оны сонгуулийн дараа хэрэгжүүлэхээр дайрахад нь миний зүгээс эсэргүүцэж зогсоосонд зөөлөн хэлэхэд дургүй байх нь ойлгомжтой.
Ч.Ганхуяг: Би Т.Аюурсайханыг Ерөнхийлөгчийн цайг зөөдөг залуу байхаас нь мэднэ
-Т.Аюурсайхан төрийн түшээ хүний хувьд үгээ жаахан хянаж цэнэж байх ёстой. Гудамжинд цээжээ дэлдээд явдаг МАН-ын Шинэчлэлийн хорооны хүн биш шүү дээ. Тэр тусмаа мэдэхгүй юмаа буюу бизнесийн асуудлыг ярьж болохгүй. Би Т.Аюурсайханыг Ерөнхийлөгчийн үүдэнд суугаад цай зөөдөг залуу байхаас нь танина. Бүхэл бүтэн Монгол шуудангийн ажилчдын амжилтыг, олон жил үргэлжилсэн төр засгийн бодлогыг нулимах эрх хэн ч байхгүй.
-Эрдэнэт, Монголросцветмет дээр юу болдог вэ. Дарга нар утасдаад шахааны бизнес хийдэг. Тийм юм Монгол шууданд байсан. Дүү, хамаатан, эхнэр, зөвлөхүүдээ ажилд шахдаг. Үүнийг болих ёстой. Түүнийг хамгаалж гарч ирж байгаа гишүүний үйлдлийг би буруушааж байгаа юм.
-УИХ-ын гишүүн өөрийнхөө халтар зүүдээр хувийн бизнес рүү шууд халдаж байгааг эсэргүүцэж байна. Бид УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой хариуцлага тооцдог байгууллагуудад мэдэгдлээ хүргүүлнэ. Улстөрчдийн хаан шиг, хуульгүй улсад байгаа юм шиг байдгийг зогсоох ёстой.
-Ер нь Т.Аюурсайхан гурван жилийн өмнөөс Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж, Монгол шууданг хувьчлахгүй гээд эсэргүүцэж эхэлсэн. Төрийн банк эсвэл МИАТ дампуурвал Т.Аюурсайхан хариуцлага хүлээх үү. Тэр өөрөө түр зуурын үзэгдэл шүү дээ. Дахиад сонгогдохгүй бол гудамжиндаа цүнхээ бариад л явна. Төр гэдэг эзэнгүй дамжаад байдаг юманд бүх хөрөнгө байх ёстой юм уу. Харин төр хувийн хэвшлийн хамтарсан нээлттэй, ядахнаа тайлангаа хэвлэчихдэг баймаар байна.
Сэтгэгдэл ( 10 )
Ч.Ганхуяг дэндүү их ашиг хөөцөлдсөн түүнийхээ төлөө юу ч хийж, хэнтэй ч хуйвалдаж мэдэх нөхөр. Монгол шуудангийн хувьцааны 35 хувийг худалдсан худалдаагаар Чинбат, Оюунгэрэл нартай хуйвалдаж 90 гаруй хувийг авсан. Одоо бүрэн хэмжээгээр эзэмших гээд тэд нар хуйвалдаад л улайрч байна.
Аюурсайхан бол мундаг залуу ганхуяг бол ... за та нарч мэднэ дээ салаавч, талх гээд л хөвөрч өгнө
Bidend naad 2 chin yostoi padlii alga.
Ганхуягийн дэргэд бол энэ Аюурсайхан халтар царайт бол боловсрол ба мэдлэгээр сулдаа. хэт сүгсэлзүүр нэгэн. сэдэхгүй юмныхаа төлөө ичмээр хулаа бүлтэрдэг. анэ суудлаа мөнх мэт зүүдлэгч. Багабандийн цүнх барьж, цай зөөж байсан нь үнэн шүүдээ.
Ганхуяг одоо юу вэ талхны үнээ мэддэггүй сангийн сайд байснаа мартаа юу амьдралаас дэндүү тасарсан хулгайч ш дээ Шунал чинь шулам болно одоо зогс за юу
Shudraga baie aa ERDENE darga shig shudraga baie humuusee hudlaa jujig buu tabie \n
ystgahiin bol bicheed yahiin hudalchuud l bgaa oilgomjtoi kk bichsen bolgoniig haah ystgah yilchilgee haa saigyi bnaa kk MONGOLOO gej kk\n
ayursaixaniig demjij bna,ulsiin umchiig yamar neg argaar ynegyi shaxuu avch amtishsan nuhud odoo tsag uur bolson,chinii businessiin garaanii hurungu ergelzeetei shyy nuhuur,chi shudragaar garch irsen hyn mun yy ? bodooroi....
ene hoeriin hen ni unen yaridagiin boloo? Erdene dargaas asyyhad yag medne dee olon jil uls turd bgaa hunii mun chanariig tanisan hun yag une dunduur ni helne dee gulug shig hudalch yumnuudiig bol yag l helne dee unen kk
Ayursaihniig demjij bn, Ganhuyg ajilgui heruulch awgai shig hov bazaj suudag awgai shig l bn, nuguuh ni yaltchgui helj bgaa ug ni tailbar ni bolovroltoi hunii ug bndaa