Хөл хориог НЭГ САРААР СУНГАХ асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Монгол Улс даяар тогтоогоод байгаа сургууль цэцэрлэг, олон нийтийн газар, хилийн боомтуудын хөл хориог дахин цааш сунгах хугацааг өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. 

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс ЕБС, их дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Засгийн газраас гаргасан. 

Мөн дээр дурдсан хугацаа хүртэл улсын хилийн боомтуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, БНХАУ-ын иргэдийг оруулахгүй байх гэх зэрэг тодорхой шийдвэрүүд хэрэгжиж байгаа бөгөөд улс даяар олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байх, үйлчилгээний газруудыг хэсэгчлэн хязгаарлаад байгаа. 

Харин БНХАУ-ын нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдварын тархалт зэргийг харгалзан энэхүү хөл хориог дахин гурван долоо хоногоос 30 хоног хүртэл сунгах асуудал яригдаж байгаа бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.226) 2025 оны 03 сарын 13

Хамааралгүй улсыг дагаж сунгах хэрэггүй

1  |  0
Зочин.(39.118.159.185) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү.Энэ бол өвчин биш ТАХАЛ. Хот хөдөөд онцын ажил албагүйгээср нааш цааш явах хөдөлгөөнд хязгаар хийж хяналт тавь..Түрүшчийн тэр хүн шиг сэөигтэй хүн гаовал явсан очсоноо хэлэхгүй ямар их цаг зардал гарав .болгоомжлол хэрнштэй.

2  |  0
иргэн(66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

сунгасан н дээрээ боловсролыг бол зун ч хамаагүй нөхөөд орчихно шдээ. харин өвчин тусчихвал юун зун болох байх. 2 юмуу 3 долоо хоногоор сунгах н зөв байх.

2  |  0
Санал(103.50.206.40) 2025 оны 03 сарын 13

Хичээл сургуулийг сунгасан нь дээр биз дээ. Харин зах дэлгүүр хоршоо хаагаагүй байж зарим үйлчилгээний байгууллагуудыг хаах нь эргээд ААН ээ хүндрүүлж цалингаа тавьж чадахгүй маск хоол хүнсээ авч чадахгүй зээлээ төлж дийлэхгүй болж байна ЭЗ ийн хувьд дэмжлэг үзүүлэхэд анхаарна биз.

2  |  0
зочин(202.9.40.185) 2025 оны 03 сарын 13

ЛДОО Л МАШ НЯМБАЙ ХАТУУ БАЙХ ҮЕ НЬ БАЙНА ннт тэндгүй сэжигтэй тохиоодол ихсээд байгаа болохоор сунгасан нь дээр

2  |  0
Irgen(122.201.22.186) 2025 оны 03 сарын 13

Sar saraar sungaj yah yum be. 14 honog baihad bolno sh dee. Hilee haasan, deer ni uvchin manaid orj ireegui shuu dee. Ingej surjigneh hereg bna uu? Hyatad 7, 7 honogoor l sungaj bna. Uvchin orood irtsen Hong Kong hurtel 3 sariin 16nd hicheel surguuli orno shdee.

3  |  0
Зочин(202.21.108.129) 2025 оны 03 сарын 13

Хятад энэ өвчнийг хэр барьж чадахаас л хамаарсан нв дээр болов уу.

2  |  0
Chantsalsuren(175.37.133.185) 2025 оны 03 сарын 13

Сунгасан нь дээр

4  |  0
Zochin(202.180.220.186) 2025 оны 03 сарын 13

Er ni hicheeliig 9 sariin 1ees bish 8 sariin 10-aas ch yumu 1-ees ch yumuu oruuldag bolson ni deer, jil bolgon uvul tomuu uvchin, agaariin bohirdol, tugjrel davhatsdag, uvul id huitneer urt amrah ni deer

6  |  0
Zochin(202.180.220.186) 2025 оны 03 сарын 13

1 sar ni haashaa yum 14 honogiin hugatsaatai sungaad baidliig harahgui yu daa, bur bolohgui bol dahin sungah gaigui bol oroh yum bododhgui bol oyutnuud, huuhduudiin bolovsrol bas hetsuudej bna

3  |  0
Зочин(66.181.160.119) 2025 оны 03 сарын 13

Сунгасан нь дээр

2  |  0
Зочин(66.181.161.70) 2025 оны 03 сарын 13

Сунгах нь зөв

2  |  0
Bi(202.21.108.33) 2025 оны 03 сарын 13

Tsagaan saraa saihan horichihood daraa ni shuud aimag burees oyutunuudiig awchraad holij bolohguee. \nEhelsen bol hol horiogoo duustal ni urgeljluuleh heregtei.

2  |  0
Zochin(66.181.161.120) 2025 оны 03 сарын 13

Ene uwching ariltal sungaj amaraah heregteeeee

1  |  0
zochin(103.26.195.169) 2025 оны 03 сарын 13

dahin neg sungaarai

1  |  1
tiiim(202.9.46.56) 2025 оны 03 сарын 13

Ashgyidee sungah ni zuv blgyi yah vee? Yneheer aij bnaa

5  |  0
ff(202.9.46.156) 2025 оны 03 сарын 13

tiimeeeeee

1  |  0
Иргэн(66.181.161.74) 2025 оны 03 сарын 13

Коронаг арилтал аюумшигт тахал зогстол карентилаа

2  |  0
зочин(202.126.89.54) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ энэ их айхтар өвчин туссанаас сунгасан нь дээрээ.эрүүл мэнд хамгийн чухал

4  |  0
Ээгий(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

Маш зөв 30 хоног сунгаа

1  |  2
Uugana(192.82.74.229) 2025 оны 03 сарын 13

Hatuu horiond bailgah heregtei

3  |  1
Bolro(192.82.74.229) 2025 оны 03 сарын 13

Ashgvi sungasai

3  |  1
1(192.82.74.229) 2025 оны 03 сарын 13

Zuw shvv sungasan deer

4  |  0
Close menu