Димаш Хятадын фэнүүддээ хандаж, эрүүл энхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Казахстаны залуу дуучин Димаш Кудайберген ОХУ, Европоор хийх аялан тоглолтоо эхлүүллээ.
 


Аялан тоглолтод зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр Димаш хятад фэнүүддээ хандаж, үг хэлсэн юм. Тэрбээр анх Хятадын “I am singer” шоугаар дэлхийд танигдсан бөгөөд Хятадад түүний олон сая фэн бий.

Димаш “Эмч нар энэ аюултай өвчнийг эдгээх эм удахгүй гаргаж авна гэдэгт итгэж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье” гэж хэлжээ.
 


Мөн ойрын үед хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулж, К-ПОП урсгал шиг дэлхийд алдаршсан уран бүтээлийг казах хэл дээр гаргах хүсэлтэй гэдгээ ярилаа. Ойрын үед Хятадад очих төлөвлөгөө байхгүй, Казань, Москва, Рига, Киев, Гамбург, Дюссельдорф, Прага, Штутгарт, Минскт дөрөвдүгээр сарын 4 хүртэл аялан тоглолт хийх гэнэ.
 


Димашийн аялан тоглолт

2-р сарын 20 "Татнефть Арена", Казань, ОХУ;

2-р сарын 23, "Екатеринбург- ЭКСПО", Екатеринбург, ОХУ;

3-р сарын 7, Арена Рига, Латви;

3-р сарын 9, "Мегаспорт", Москва, ОХУ;

3-р сарын 11, Спортын төв ордон, Киев, Украин;

3-р сарын 19, Barclaycard Arena, Гамбург, Герман;

3-р сарын 21, Düsseldorf ISS DOME, Дюссельдорф, Герман;

3-р сарын 25, TipSport-Arena, Прага, Чех;

3-р сарын 29, Hanns-Martin-Schleyer-Halle, Штутгарт, Герман;

4-р сарын 4, Минск-Арена, Беларусь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top