Өнөөдөр Германы нийслэл Берлин хотод 70 дахь удаагийн олон улсын кино наадам хөшгөө нээлээ.
Ирэх гуравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх тус наадмыг найруулагч Филипп Фалардогийн “My Salinger Year” киногоор нээнэ.
Филипп Фалардо “Миний кино энэ том наадмыг нээх болсонд баяртай байна. Наадам болгон сайн найруулагчийн шилдэг бүтээлээр нээлтээ хийдэг. Тэдний эгнээнд багтсанаараа бахархаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Берлиний кино наадмын уралдааны хөтөлбөрт багтаагүй ч “Panorama” төрөлд үзүүлэх уран сайхны кинонд нэг монгол кино багтсан.
Найруулагч Борхүүгийн Үйзэнмаагийн “Хар сүү” (Schwarze Milch) кино үзэгчид, мэргэжилтнүүдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 1 )
yooy yamar muuhai ner vee, mgl hvn hezeech svvg har ghgvidee.svvliin veiin kinonuudiin nerigni sonsohoos aimaar shvv,,bidendee taaruilj hiigeed bhshg,,