Монгол Улсын Засгийн газар “Тавантолгой”-н цахилгаан станцыг "Рио Тинто" компаниар бариулахгүй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. Хэрэв "Рио Тинто" компаниар бариулбал “Оюу Толгой” төслийн зардал нэмэгдэж, улмаар 2048 оноос авах ёстой ногдол ашгийн хугацаа дахин хойшлох магадлалтай гэж үзэж байгаа аж.
“Рио Тинто компани 900 гаруй сая ам.доллароор цахилгаан станц барина гэдэг нь зардал дээр нэмэгдэнэ л гэсэн үг. Засгийн газар “Оюу Толгой”-н зардлыг дахиж нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Зардал нэмэгдэнэ гэдэг маань ногдол ашиг олгох хугацаа хойшлогдоно гэсэн үг. Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, Үндэсний консорциум, Рио Тинтогоор бариулах, одоо байгаа эрчим хүчний урсгалаар шийдэх үү гэдэг дөрвөн сонголттой байгаа. Ярилцаж байгаад аль ашигтайг сонгоно” гэж Засгийн газрын хэрэглэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Өнгөрсөн мягмар гарагт /2020.02.18/ "Рио Тинто" компани Тавантолгойн бүлэг ордод түшиглэн барих 300 мегаватт-ын цахилгаан станцыг барих ТЭЗҮ-г Монгол Улсын Засгийн газарт өргөн барьсан тухай мэдээлсэн. Уг төлөвлөгөөнд "Рио Тинто" 924 сая ам.долларт багтаан цахилгаан станц барих тухай тусгасан юм. Ингэснээр “Оюу Толгой”-н зардал дээр нэмэгдэнэ гэдгийг ч мөн мэдэгдэлдээ дурдсан билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Тархиа угаалгана
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм.
Салхин станц яаж уурхайг эрчим хүчээр бүрэн хангах юм бэ
Эдийн засагч судлаач баярхүү уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодогыг мэдэхгүйдээ монголын мананг рио тинто үүсгэсэн гэж эндүүрч байна
цахилгаан станцыг нь манайх хямдаар бариад өгчихөөч
Ийм санал хүлээж авч болохгүй Оюун-Эрдэнэ гэж сүг сүүдэр байнаа