Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.02.26/ ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов.
Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгийг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 16 )
Хотын захын хороололуудад байгаа цайны газруудыг түр хаамаар л байна даа зарим нь арай бишээ ажилчид нь өдрийн 13 цаг ажиллах ем тэгээд ч тэнд үйлчлүүлж байгаа хүмүүс маск хэрэглэлт хангалтгүй байна
ЗӨВ.ЗӨВ .ОЛНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ГАНЦ НЭГ ӨМБҮҮ НӨХДӨД АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ.
Зөв зөв.\n
mash zuw changa bh heregtei
Зөв зөв. Засаг төрийн шийдвэр зөрчвөл шийтгэх нь зөв
XАЛДВАР АВСАН БОЛ ҮХЛЭЭ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ
Энхийн цагт хөлс их асгарвал, дайны үед цус бага асгарна.
Зөв ингэх хэрэгтэй бүр өшөөч чанга байх естой ямар ч байсан ингэж байж лүүнийг давж гарна зарим нэг нөхөд хүний эрх ярих байх үүргээ биелүүлж байж эрх ярих байх шүү гадаадаас ирээд оршин байдаг хаягаа буруу өгөөд явчихсан гэх мэдээлэл байх ем. Хэрэв тийм бол үүнийг хорлон сүйтгэх явдал гэж үзээд хатуу шийтгэх хэрэгтэй
Маш зөв шийдвэр гарлаа ЗГ ЕС даа талархаж байна
yag zow owchinoor uhej uilj bsanaar ingesen ni deer
Emiin San super marketaas busdiig n Haa. Zeel tulultiig n tsartsaagaad ug. Ger ornoos n bitgii garga.\n\n
Улс орны аюулгүи баидалд шууд заналхииж хорлон сүитгэхииг завдсан,,гэх зүил ангиар зүичилсэн ч болмоор баина шүү зарим нэг эвгүи гарууд иим үед зарим нэг эрх автоматаар хязгаарлагдаг бизд ээ Эрхэм хуульч ,хүнии эрхиин комиссынхон дуугараачээ Сонгуульаас өөр юм болохоор хамаагүи биш биздээ
Энийгээ цагаан сарын емне хэлэхгуй дээ, 3 хоног зад найрлалаа шд иргэд, зоригтой шийдэмгий байлдаа чи хулганаад хайшаа янзын хун бэ тэр муу сонгууль чинь юу юм бэ
demjij bna
selem danzanshuu chamtai chamgui ard irged uhamsaraaraa bie ee avaad yvchine zugeer.Harin ter gadaadad baigaa irgedee eh orondoo ireh geed chadahgui japand baigaa eruul saruul irgedee yah gej baigaan bol doo chaavaas.Ingej ogtsom haaj bolj baigaa muu\n\n
Mash zuw shiidwer gargalaa Erunhii saidaa