Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.
Улсын Онцгой комисс дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжлээ.
Ингэснээр 2020.02.20-ны өдрийн хуралдаанаас гаргасан "Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоосон" шийдвэрийг үргэлжлүүлэхээр болж, 2020.03.03-ны 08:00 цаг хүртэл сунгалаа. Тиймээс сар шинийн өдрүүдэд үйлчилж байсан хорио цээрийн дэглэм, галт тэрэг, автомашин, агаарын болон нийтийн тээврийн хязгаарлалт, хөл хорио 2020.03.03 хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй байх шийдвэр ч үүнд багтаж байгаа юм.
Онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
busad orny irged torzasagynxaa shuudveriig dagaad gereesee garaxgyi sain duraaraa shinjilgee ogood yavj baikhad bid xedxen buuz 1000 arxiny xoinoos ger xoroololoorduur3n tenej baugaag bolioch Taxal garchikhaad bauna shuu dee tv geer sain yariachee
За болж дээ, оркууд УБ-т ирж золгох гээд тэсэж ядаж байгааг түр ч болов саатууллаа.