ШУУРХАЙ: Монгол, Япон чиглэлийн нислэгийг 2020.03.11 хүртэл зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өнөөдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комисс дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын чиглэлийг дэмжлээ. Ингэснээр 2020.02.20-ны өдрийн хуралдаанаас гаргасан "Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоосон" шийдвэрийг үргэлжлүүлэхээр болж, 2020.03.03-ны 08:00 цаг хүртэл сунгалаа. 

Тиймээс сар шинийн өдрүүдэд үйлчилж байсан хорио цээрийн дэглэм, галт тэрэг, автомашин, агаарын болон нийтийн тээврийн хязгаарлалт, хөл хорио 2020.03.03 хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй байх шийдвэр ч үүнд багтаж байгаа юм. 

Онцгой комиссын хуралдаанаас мөн Засгийн газрын чиглэлийн дагуу Монгол, Японы хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ.

Яг одоо Онцгой комисс гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийж байна. 
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 26

11 - ийг хүртэл юм уу, дуустал юм уу, МИАТ ийн 11 333 999 утсаар лавлахад 3 - р сарын 13 - ыг дуустал гэж хэлсэн. Хүмүүсийн нислэгийн тийзний хугацааг хэн нь зохицуулах нь мэдэгтэхгүй юм. Мэддэг газар, хүн байна уу

0  |  0
Top