Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад эх орондоо эргэж ирлээ.
Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.
Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж, Монгол Улсдаа эргэн ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч болон айчлалын багийн бүрэлдэхүүнийг 14 хоног тусгаарлахаар мэдэгдээд байсан.
Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д богино хугацаатай айлчлахаар өнөөдөр Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авсан. Зайлшгүй шаардлагаар айлчлал хийж байгаа ч ирэхэд нь Ерөнхийлөгч болон айлчлалын багийг одоо үйлчилж байгаа дэг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, үзлэг шинжилгээ, тандалт хийнэ" гэсэн юм.
Тусгаарлагдах багт ороод буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар нь Улсын онцгой комиссын гишүүд билээ.
Айлчлалын баг, бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт, хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлаж, сорилго шинжилгээ авч, тандалт явуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 13 )
Gaigui bho sain ariutgasan gazar ochson bh ongots bas ariutgagdsan bailgui gehdee er ni bol ersdeltei buruu alham bsan ni unen. Ysnii tamirchin hun ugaasaa ersdelees aidaggui uuruur setgedeg bolohoor teruugeeree l shiidsen bh. Bas dotroo too moo bodoostoi ain huurhii mongoliinhoo toloo.
sejigtei hunee yay gej baihad ene hediig hargalzah amruulah gej iluu zardal bishuu.Bugdiig ni HOSTobdoo tusgaarlahgui ayultai golomtoos irsen nohduud shuudee
УОК ийн гишүүд тусгаарлагдсан ч гэсэн ажлаа хийнэ шүү дээ. Ажлаа хийх нөхцөлийг нь хангах үүднээс тэнд тусгаарлаж байна. Заавал буруутгаж харааж харлуулах гээд байх ым.
Said nariin 2iig sullaj beldsen geed bsan uvchin garval uursdidduu zoriulj beldsiin bna l daa. Yag ard tumend zoriulsan bj haragdaach. Bugd cug yavchaad zarimiig ni Jargalantad ch geh shig
Тэднийг алагчлан үзэхгүйгээр бүрэн тоноглогдсон ХӨСҮТ д тусгаарлах байсан гэтэл тэгсэнгүй шинжилгээний хариу буруу гарах эрсдэлтэй гаүруудад тусгаарласан байна буруу даа.\nОдоо юу болхыг харж л байяа даа
neeh olon udur horig tavaad bsan erunhiilgch uruu uvchin chirj irhev de hamt yavsan uls.g bugdiig tusgaarlahgui asuudaltail bh daa
Дарга нар ч өөр юмаа.
Эргүү новшнууд тэндээ үлдэхгүй
Зөв.
ene humuusiin ajil ni yahiin boloo
ok
battulga tusgaarlana gesn chin ineed hvreed bhiin odo yaay gehew dee
kkkkk awaagui bhaa virus saikhan setgeleer yawsan