Гадаадын хэд хэдэн хэвлэлээр Хонконгийн жүжигчин Жеки Чаныг COVID-19 вирусийн халдвар авч, тусгаарлагдсан гэж бичсэнийг Жеки Чан өөрөө няцаажээ.
Хэвлэлүүдээр “Жеки нэгэн хүлээн авалтад оролцсоныхоо дараа тусгаарлагдсан. Учир нь тус үдэшлэгт ирсэн Цагдаагийн нэгэн ажилтнаас дараа нь коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс цагдаагийн офицертой хамт байсан 59 хүнийг шалгаж байна” гэж бичсэн байсан юм.
Энэ мэдээллийн мөрөөр “8Days” сайт мөрдлөгө хийхэд Цагдаагийн офицер Хонконгийн баруун хэсгийн ресторанд, харин Жеки Чан ресторанаас хагас цаг машинаар явах хол орших “Yau Yat Chuen Garden City” клубт буюу өөр газар байсан нь тогтоогдсон байна.
Жеки Чан олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Санаа тавьсанд баярлалаа. Би эрүүл энх байна. Би тусгаарлагдаагүй тул бүү санаа зовоорой. Та бүхэнд эрүүл энхийг хүсье” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )