Б.Батцэцэг: Ерөнхийлөгчийн айлчлал олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй  Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

–2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусын өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, туршлага судаллаа.

Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд тэмцэл өрнүүлж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Мөнхийн, найрсаг хөршийн хувьд Хятад улсад сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын удирдлагууд, ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь эерэг сэтгэгдлүүд гарч байна. Манай ард түмэн ч бас ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүхэн нь энэхүү айлчлалд тавьж буй дүн гэж харж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжлэх ёстой. Хятад улс нь манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц болсон гэж үзэж байна.

-Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед, онцгой нөхцөлд хэрэгжлээ, тийм үү?

–Тийм ээ, энэ удаагийн айлчлал онцгой цаг үед онцгой нөхцөлд хэрэгжлээ. Үүнтэй холбогдуулан урьд өмнө гарч байсан халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл дурдахыг хүсч байна. Тухайлбал, 2003 онд БНХАУ-д дэгдсэн SARS өвчний үеэр БНХАУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 22 гадаад арга хэмжээнээс 19 нь цуцлагдаж, 3-хан нь хэрэгжиж байсан. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилсан байдаг. Тийм ч учраас тэдгээр айлчлалыг “БНХАУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлсэн, хүнд үед сэтгэл санааны болон бодит дэмжлэг тусламж үзүүлсэн онцгой айлчлал боллоо” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсэн байдаг.

Энэ удаад ч Хятадын тал манай Ерөнхийлөгчийн айлчлалыг талархан хүлээж авч, хүнд үед нөхрийн чанар таниулсан чухал айлчлал боллоо гэж дүгнэсэн. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Монгол ардын зүйр үг, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургааль үгийг тус тус иш татаж чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Мөн халдварт өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д хийсэн гадаад улс орнуудын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах завшаан болно хэмээн тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний өмнөх том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, энэ удаагийн айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Монголын тал Хятад Улсад вирусын халдвар авсан, өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь төр засаг болон бүх шатны байгууллага нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

Хятадын төр засаг коронавирусын өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх болон голомтод авч хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй туршлагыг нь судалж танилцан, харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн бодит алхам болсон гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sumaa(115.171.133.204) 2020 оны 03 сарын 02

hileer tuuj baigaa bichlegees harahad saihan honinuud baina lee, hujaa nar yalanguta uvurmongolchuud, yaj ashiglavak zuv boloh vee geed buur yaritsgaaj bainaa, saihan shiidver boljee.\nelbegmuuhaidirjoos salbal mongol uudluh baihaa, ter muuhai hun, buzarr

0  |  0
sumaa(115.171.133.204) 2020 оны 03 сарын 02

sonin ni, hujaa nar mash ih setgeliin hudlultei uneheer talarhsan baidaktau baigaa, unen setgelees bayarlaj baih yumaa

0  |  0
СТАНДАРТ(202.55.188.40) 2020 оны 03 сарын 02

ЗАТАМИНЬ, НЭГ ЗҮЙЛИЙГ ЧУХАЛЧЛАН ХЭЛЬЕ. 1 ХОНЬ, 10 ХОНЬ, 100 ХОНЬ, 1000 ХОНЬ ХАНДИВЛАЛАА ГЭЖ ДУУЛДАЖ БАЙНА. МЯНГАН ХОНЬ ӨГӨХ НЭРЭЭР МАЛЫН ОРОМЦОГ ӨГЧ, ХАНДИВ ӨГӨХ НЭРЭЭР ХАЯГДЛАА ЗАЙЛУУЛАХ ГЭЖ ОРОЛДОВ ОО. МАНАЙХААН, ДЭЛХИЙ ДАЯАР ШАГШИН ЯРЬЖ БАЙХАД, ОДОО НЭГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙХЭН ШИГ ХОНИНУУДАА ӨГЧ, НЭР ТӨРӨӨ ХАДГАЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХОНИНЫ АМЬДЫН ЖИН, НАС, ЗА ТЭГЭЭД ЭРҮҮЛ ГЭСЭН ЭДГЭЭР СТАНДАРТЫГ ЗААВАЛ ТОГТООЖ, ТОМИЛОГДСОН КОМИСС НЬ ОЛИГТОЙХОН ҮЗЭЖ ХЯНААД ТЭГЭЭД ГАРГААРАЙ ДАА.ХУРГА ТӨЛӨГ, ХӨГШИН МАЛАА ЗАЙЛУУЛАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ.

3  |  1
ХОНИНЫ СТАНДАРТ(202.55.188.40) 2020 оны 03 сарын 01

ЗАТАМИНЬ, НЭГ ЗҮЙЛИЙГ ЧУХАЛЧЛАН ХЭЛЬЕ. 1 ХОНЬ, 10 ХОНЬ, 100 ХОНЬ, 1000 ХОНЬ ХАНДИВЛАЛАА ГЭЖ ДУУЛДАЖ БАЙНА. МЯНГАН ХОНЬ ӨГӨХ НЭРЭЭР МАЛЫН ОРОМЦОГ ӨГЧ, ХАНДИВ ӨГӨХ НЭРЭЭР ХАЯГДЛАА ЗАЙЛУУЛАХ ГЭЖ ОРОЛДОВ ОО. МАНАЙХААН, ДЭЛХИЙ ДАЯАР ШАГШИН ЯРЬЖ БАЙХАД, ОДОО НЭГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙХЭН ШИГ ХОНИНУУДАА ӨГЧ, НЭР ТӨРӨӨ ХАДГАЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХОНИНЫ АМЬДЫН ЖИН, НАС, ЗА ТЭГЭЭД ЭРҮҮЛ ГЭСЭН ЭДГЭЭР СТАНДАРТЫГ ЗААВАЛ ТОГТООЖ, ТОМИЛОГДСОН КОМИСС НЬ ОЛИГТОЙХОН ҮЗЭЖ ХЯНААД ТЭГЭЭД ГАРГААРАЙ ДАА. ӨВЧТЭЙ ХУРГА ТӨЛӨГ, ХӨГШИН МАЛАА ЗАЙЛУУЛАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ.

1  |  0
Ганаа(37.164.143.51) 2020 оны 02 сарын 29

Ардын хүү ийм л байдаг. Хүрз барьж үзээгүй хүмүүс төрд гарвал ямар байдгийг бүгд мэднэ.

0  |  0
harhun(202.21.108.141) 2020 оны 02 сарын 28

Manai Eronhiilogch hujaagiin Erinii saidad baraalhalsan yum bish uu ? yg n yosoor bol manai eronhiilogch zogsoj Li kotsyan irj gar barih yostoi baimaar sanagdlaa..bi esvel buruu bodood bna uu ?

0  |  0
H(103.229.120.163) 2020 оны 02 сарын 29

Kunziin surgaal medehgui bol duugai bai.. buruu orchuulj bulai bolood bgaarai

0  |  1
Зочин(202.9.46.135) 2020 оны 02 сарын 28

Энэ Бат-Энх ч яахав Гадаад явдлын яамны дэд сайд Батцэцэгийн нууц. Нэртай авилгач, мурийтэй тоглоомч. Иймэрхүү өмхий хоосон данзанууд байгаа болохоор бид МАН-д итгэл үзүүлэхээс ой гутдаг юм. Сайн байна Ерөнхий сайд аа

0  |  0
Top