УОК: Төмөр замаар нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.03.01/ хуралдлаа.

Онцгой комиссын хурлаар тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.

Ц.Ганзориг “УОК найм дахь удаагийн хурлаа хийлээ. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногийн мягмар гарагийн 06:00 цагт нээхээр боллоо. Гэхдээ шалгалт, хяналтын үзлэг тогтмол хийгдэнэ. Тэгэхээр иргэд аль болох хот, хооронд зорчихгүй байхыг анхааруулъя.

Мөн нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Хэрвээ экспортын тээврийн бэлтгэл ажил хангагдах юм бол дээрх хугацаанаас өмнө нь экспортыг эхлүүлэхээр болж байна.

Замын-Үүдийн боомтоор төмөр замаар нүүрс экспортлох бэлтгэл ажил хангагдаж байна” гэлээ.

ШУУД

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн (66.181.166.134) 2020 оны 03 сарын 02

хэрвээ МСS төмөр замаа барьчихсан бол өдийд мөн сайхан бх бждээ? Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэдэг юмаар төмөр зам барих ажлыг зогсоосон ш дээ, Хятадын танкны тухай үлгэр, гялгар уутанд элс хийгээд цоолж гоожуулж бгааг харуулсан кино гэх мэт

2  |  0
Зочин(202.55.188.88) 2020 оны 03 сарын 02

Энэ социализмын үеийн арга хэмжээгээ одоо тѳлѳвлѳгѳѳт ажил, ажил зохион байгуулах гэх мэтээр ѳѳрчилбѳл яаж байна аа? Тэгэхгүй бол бил энэ олон арга хэмжээнүүд дотроо тѳѳрѳѳд алга болох аюул тулгарч мэдэх нь байна.

1  |  0
Zochin(66.181.183.169) 2020 оны 03 сарын 02

давхар чингэлгээр нүүрсээ зөө

1  |  0
Top