П.Баярхүү: Урт, богинын тээврийн маргааныг эцэслэх найдвар нь Ерөнхий сайд боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06


Өнгөрөгч пүрэв гарагт / 2020.07.02/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх Тавантолгой, Эрдэнэс тавантолгой уурхайн орчимд тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж  уурхайн ачилтыг зогсоохыг шаарджээ.  Уурхайн аманд зогсдог хөтөч нар төрийн  яамны зүгээс өгсөн шийдвэр үүргийг  зөрчиж нүүрс ачилтийг хийсэн гэж үзсэн тээвэрчдийн төлөөлөл эсэргүүцэн хаалт хийсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбоо-ны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй ярилцлаа.


-Уурхай орчимд яг юу болсон юм бэ ?

-Баянзам тээвэрчдийн холбооноос нүүрсний уртын тээврийн хөлсийг хэт бага буюу тонн жин нь  55 юаниар тээвэрлүүлж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ талаар шаардлага тавьж тэмцсээр 13 сар болж байна. Энэ хугацаанд 10 орчим удаа хэвлэлийн хурал зарлаж 20 орчим шаардлага хүсэлт төрийн байгууллагуудад илгээж, эсэргүүцлийн цуваа явуулж , хаалт хийж  тайван замын бүхий л аргаар тэмцлээ. Тавантолгойгоос  Цагаан хад гаалийн хяналтын бүсхүртэл 230 км замд байгаа тээврийн тариф 55 юань. харин Цагаан хаднаас Ганцмод боомт хүртэл 25 км богинын тээврийн тариф 140 юань байгаа энэ шударга бус тарифыг өөрчлөхөөр  тээвэрчид нэгдэн 80+ болгох хөдөлгөөнийг өрнүүлсэн. Өр ширэнд орсон 2500 тээвэрчид гарын үсгээ зурж нэгдсэн.

Ер нь бол өнгөрсөн жилийн зургаадугаар сард энэ асуудлаар Засгийн газраар хэлэлцээд уртын тээвэрт тээврийн зайтай уялдуулсан жишиг тариф бариулах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нар, ЭТТ ХК -ийн удирдлагад үүрэг чиглэл өгсөн боловч ямарч арга хэмжээ авагдаагүй бүтэн жил болсон. Өнгөрөгч 6 дугаар сарын 17 -ний өдөр энэ асуудлаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн, хөгжлийн яам, Эрдэнэс Монгол ХК зэрэг нүүрс тээвэрт оролцоотой газруудын хамтарсан хурал болж, Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын тээвэрт Зам тээврийн, хөгжлийн сайдын 2019 онд баталсан тээврийн жишиг үнэ тариф бариулж, нүүрсний уртын тээврийн  тарифыг 80 юаниас дээш тогтоох хүртэл “Эрдэнэс-Тавантолгой”  уурхай болон орон нутгийн өмчит Тавантолгой уурхайгаас -80 юанаас доош хөлстэй нүүрс тээврийн ачилтыг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үл дагасан хятад компаниудын хөтөч нар  уурхайгаас хэт бага тариф буюу тонн км 55 юаниар ачилт хийлгэж эхэлсэн ба Чалко болон бусад компаниуд  55-65 юаниар ачилт хийхээр ЭТТ уурхайн албан тушаалтнуудад илт нөлөөлж эхэлсэн тул тээвэрчид эрх бүхий төрийн яамны хурлаас гаргасан шийдвэрийг хангаж, 55-65 юанийн тээврийн ачилтаа зогсоохыг хоёр уурхайгаас шаардаж байгаа .

-Чухам яагаад нэг тонн/км   55 юань гэдэг үнэлгээ тогтоод байгаа юм бэ.

-Энэ бол урт түүх.  Нүүрс тээвэр тэр дундаа Тавантолгой бүлэг ордоос хийж буй нүүрс тээвэр өөрөө их онцлог салбар. Манай улс төсвийнхөө 40 орчим хувийг нүүрсний экспортоос олж байгаа. Энэ экспортыг хийдэг  гол гурван уурхай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн бүлэг ордод байна. Эрдэнэс тавантолгой төрийн өмчит ХК, Орон нутгийн өмчит Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК . Эдгээр гурван уурхайгаас "Энержи  ресурс" ХХК нь Уурхай-Ганц мод гэсэн нөхцлөөр нүүрсээ худалдаж, тээврээ өөрөө хариуцан хийж байна. Харин нөгөө хоёр уурхай нь өөр. Худалдан авагчид тээврээ хийх зохицуулах бүх эрхийг өгсөн.   Үүгээрээ 200 орчим нүүрс тээвэрлэгч ААНБ, мөн үүний ард байгаа 14000 тээвэрчдийн амьдрал хувь заяа, зах зээлийн тоглолтын дүрмийг хятад талд 100 хувь атгуулсан гэсэн үг. Тээврийн үнэ хөлс ямар байх, манай тээвэрчдийн цалин орлого ямар түвшинд байхыг зөвхөн хятад талын нүүрс худалдан авагч, тэдгээрий дунд зуучлагч хөтөч хийдэг хэсэг бүлэг хүмүүс дангаараа тогтоон тоглож болох нөхцийг энэхүү зохицуулалтаараа өгсөн. Худалдан авагч нүүрс авах гэрээ хийгээд хэдэн сая тонн нүүрсээ хэнээр зөөлгөхөө өөрөө сонгож байгаа мэт харагдавч үнэн хэрэгтэй  энд мэдээлэлд  ойр байдаг албан тушаалтнууд, түүний хамсаатнууд энэхүү тээврийг авахад худалдан авагчид нөлөөлж, тээврийн гэрээг бусад компаниудад 5-10 юанийн цавчаа унагаан шахаж цөөнхөөрөө баяжих арга замаа болгосон. Үүнээс болж  худалдан авагч талаас нүүрсээ богинодоо 115 юань, уртдаа 85 юаниар   тээвэрлүүлэхээр өгсөн бол үүнээс ашиг унагаагч цавчигч нар бий болж бусад тээврийн компаниудад 65/55 юаниар шахах байдлаар цавчаа хийх болсон. 2019 оны тавдугаар сард уртын буюу “Нүүрсний уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд нэг тонн.км 70 юань болж  буурч байсан бол өнөөдөр нэг тонн км нь 55 юань болчихоод байна. Тонн тутмын таван юанийн зөрүү бүрт нэг тээвэрчин өрх сардаа 1.3 мянган төгрөг, жилдээ 16.590 төгрөгөө дундын зууч цавчаач, машин шахаж оруулдаг хуйвалдагч нарт дээрэмдүүлж байгаа юм. Ойролцоогоор уртын тээврийг 7000 орчим тээвэрчид хийдэг гэвэл жилдээ хэдэн тэрбумаар яригдах дүнтэй мөнгийг цөөхөн хүн хуйвалдан завшиж байна. Энэ бол маш ноцтой.

-Цөөхөн хүн гэж та яг хэнийг хэлж байгаа вэ ?

-Зах зээл, гэрээний эрх зүйн талаасаа худалдан авагч тээврээ хийлгэх компаниа өөрөө сонгож нүүрс тээвэрт уурхайн талаас оролцохгүй байгаа мэт  харагдах боловч нүүрс худалдан авах талыг сонгон шалгаруулахдаа л эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлөл үзүүлж,тээврийн гэрээг нь өөрсдийн хамаарал бүхий талдаа авахад нөлөөлдөг гэж бид үзэж байгаа. “ Танай худалдан авах саналыг дэмжье шалгаруулья, харин чи тээврээ манай хүнд өгнө шүү гэдэг зураглал байгаа. Ингээд нэг худалдан авагчын хэдэн сая тонн нүүрсийг тээвэрлэх нэг тээврийн компани хуулийн этгээд гэнэт гарч ирээд доошоо бусад компаниудыг туслан гүйцэтгүүлэгчээр оруулахдаа 5-10 юанийг нь татаас болгон цавчиж  авдаг.

Бид саяхан энэ зууч цавчаачдыг алга болгох арга зам хайж Өвөрмонголын талын Баяннуур холбоотой хамтарч худалдан авагч шууд нүүрс тээвэрлэгч компаниа сонгож цавчаагүй тээвэр хийх “80+ тээвэр” ийн туршилтыг явуулж эхэлсэн. Ингэхэд худалдан авагч уурхайгаас өөрийн улсын Ганцмод хилийн боомт хүртэл нүүрсээ тээвэрлүүлэх гэрээгээр тонн тутамд 190 юань гэж гаргаад, үүнээс 25 км богинын тээвэртээ 110 юаниа өгөөд, 230 км уртын тээвэртээ 80 юань өгөхөөр тохирч тээврийг эхлүүлсэн. Өнөөдөр бол богинын тээвэр буюу Цагаан хадны гаалийн хяналтын талбайгаас Ганцмод боомт хүртэл 25 км зайд 140 юань хүрчихсэн үнэ тариф тогтоочихсон байгаа. Гэхдээ манай компаниуд арай бага ханшаар буюу 110 –юанаар богинын тээвэр хийж,  уртдаа 80 юаниа өгч хамтарч тээвэр хийе гэж эх оронч хандаад ороод ирсэн.   Гэтэл энэ гэрээ "Эрдэнэс-Тавантолгой" уурхайгаас ачилтаа эхлэх сураг гэхэд дахин уурхай талаас зарим нөхөд нөлөөлж,  зууч цавчаач нар орж ирж, 65 юаниар ачуулах машин бүртгэж эхэлсэн гэсэн сураг байна. Дахиад л 15 юанийг шат шатаараа цавчихаар дарамталж байгаа хэрэг. Ийм цайрчихсан дээрмээ дахин хийхийг бид эрс эсэргүүцнэ.

-80 юаниараа л ачуулна гэхээр уурхай яаж нөлөөлөх юм бэ. Та түрүүн уурхай тээвэрт оролцохгүй байхаар зохицуулсан гэх хэлзсэн дээ...?

-Энд л өнөөх завхрал байгаа юм. Жишээ нь одоо тонн км 80 юаниар шууд гэрээ байгуулах тээвэр гэрээ “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас ачиж эхэлнэ гэсэн мэдээлэл гармагц зарим албан тушаалтан ажилтнууд би 20 машин оруулна шүү гэж худалдан авагчийн төлөөлөгч талд нөлөөлж эхэлж байна гэж байгаа мэдээлэл байна.  “Үгүй” гэвэл муу нүүрсээ ачуулна. Өөр машин танай гэрээнд шилжиж ачилт хийвэл  дараа нь тэр компанийг өөр гэрээнд шилжүүлж оруулахгүй гэх мэтээр өөр өөрсдийн  боломж, эрх мэдлээрээ хясан боогдуулах замаар худалдан авагч болоод тээврийн компанид дарамт үзүүлж байгааг бид сонссон.

Маш тодорхой, шууд 80 юаниар зөөх цавчаагүй гэрээ шүү гэж хэлээд гуйгаад байхад л ингэж 65 болгож, 15 юань авахаар улайрч байгаа хүмүүс урьд бусад гэрээг цавчихад яаж нөлөөлж ирсэн нь тодорхой. Өөрөөр хэлбэл хулдалдан авагч үнэндээ 55 юань болгочихоод байгаа бус анхны тээврийн хөлс тариф манай цавчаач нарын хэтэвчээр ороод 20 юань алга болчихоод байгаа юм. Хохирогч нь тээврийн компаниуд 8000 тээвэрчид тэдний ар гэр. Завшигч нь хэдхэн бүлэг хувалдагчид. Худалдан авагч талаас бид ганц зүйлийг хүсээд байгаа. Зөөлгөх нүүрсэндээ тонн км 190 юанийг өгч байгаа бол богинодоо 110 юаниа , уртдаа 80 юаниа өгөхөөр гэрээгээ шинэчлээд тогтоочих. Зах зээлийн нөлөө байгаа ч 25 км- т 140 юань, 230 км тээвэрт тонн нь 55 юань байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш.

-Яагаад богинын 25 км -т ийм өндөр тариф тогтоодог юм бэ?

-Энд нэг ялгаа бий. Богинын тээвэрт 6000 хүнд даацын тээврийн хэрэгсэл улс хоорондын тээвэр хийх “С” бичиг зөвшөөрөл авч хил нэвтэрч нүүрс тээвэрлэдэг. Энэхүү 6000 тээврийн хэрэгслийн ихэнх хувь нь хятад эздийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэгэхээр өндөр ашгаа өөрсдийн тээврийн хэрэгсэл явдаг чиглэлдээ өгөөд, Монгол тээвэрчид, хувь машинтай тээвэрчид ихэвчлэн явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоогоод байгаа хандлага харагддаг. Сүүлийн жишээ гэхэд Чалко компани энэ оны 6 дугаар сард богинын тээврийн тарифаа 110 юань байсныг нэмэгдүүлж 120 юань болгосон. Тэгсэн хэрнээ уртын тээврийн хөлсөө 65 юань гээд бариад байгаа.  Эдгээр гадаад талын хүчин зүйлсээс гадна дээр хэлсэн өнөөх худалдан авагчдын нүүрс тээврийг гэрээнд  оролцож зууч хийж 10-15 юань цавчиж ашиг олдог бүлэглэл гол нөлөөг үзүүлж байгаа.

Ерөнхий сайд маань Засгийн газраа байгуулмагц нүүрс тээврийн энэ “урт богино”- тээврийн хавсарсан авилга дарамтыг цэвэрлэж , энэ айж ичэхээ байсан тээврийн гэрээний хулгайч цавчаач нарт хариуцлага тооцож, нүүрс тээврийн салбарт шударга тогтолцоо бүрдэнэ гэж итгэж найдан хүлээцгээж байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон та бүхний хамтран хуралдсан хурлын шийдвэр ямар утгатай заалттай гарсан юм бэ?

-Өнгөрсөн зургаадугаар сарын 17-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс Монгол” ХК, “Эрдэнэс таватолгой” ХК, Гашуун сухайт автозам, Авто тээврийн үндэсний төв, манай “Баянзам” холбооны  төлөөлөл хамтран хуралдаж уртын тээврийн тарифыг тээврийн жишигт тарифт ойртуулж 80+ юань болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд, энэ зохицуулалтыг хийх шат дараалалтай арга хэмжээ авч, журам гаргаж ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.

Тэгээд эхний арга хэмжээ болгож Тавантолгой-гоос Цагаан хад чиглэлийн хүнд даацын авто замаар 80 гэрээтэй аж ахуй нэгжийн  тээврийн ачилтыг уурхайгаас хийхгүй түр зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр өнгөрсөн зургаадугаар сарын 19-ний өдрийн 08:00 цагаас хэрэгжихээр маш тодорхой тусгасан. Гэтэл хэд хоноод хоёр уурхай  ээлжлэн  55 юанийн гэрээтэй нүүрсийг ачиж эхэлсэн.   Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид ба ачилт хийж эхэлсэн хөтөч нар уурхай дээр тулгарч зогссон. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага, яамдын шийдвэр хэрэгжихгүй байгаагаас доороо ийм эмх замбараагүй байдал үл ойлгоцол бий болоод байна. Одоо уул уурхайн яамны эрх бүхий албан тушаалтнууд яаралтай журмаа хэрхэн мөрдүүлэх талаар дахин чиглэл өгч, энэ асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол тээвэрчдийг хооронд нь мөргөлдүүлээд байх нь маш эрсдэлтэй болж байна. Хурлын шийдвэр гарч уурхайгаа -80 ачилт хийхгүй чиглэл өгсөн байхад 2020.07.04 ний өдрийн байдлаар ЭТТ уурхайгаас 157, Орон нутгийн өмчит Тавантолгой 239 машин. Нийт  51 компанийн 340 тээврийн хэрэгсэл хоёр уурхайгаас ачилт хийж  гарсан байгаа. Төртэй ,эзэнтэй улс гэхэд энэ бол маш муу үлгэр дуурайл. Нүүрс тээвэрт огт оролцдоггүй гэх “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зарим нөхөд ашиг сонирхол бүхий аль нэг компанийн машиныг тодорхой гэрээний тээвэрт оруулах талаар худалдан авагчид нөлөөлж,  85 юанийн тээврийг 65 юаниаар тээвэрлүүлэх зуучын ажлыг давхар хийгээд байна. Үүнийг бид нарийн судалж мэдээллийг нь нэгтгэж байгаад хуулийн байгууллагад өгөх бодолтой байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани дангаараа тээврийн хариуцлагын гэрээ байгуулж байгааг хязгаарлаж зөвхөн ачилт , хучилт хийх талаараа л гэрээ хийхэд хангалттай. Тээврийн хариуцлагын гэрээг “Гашуун сухайт Автозам” ХХК бас л давхар хийдэг. Тэнд нь нэгтгэхэд л болно гэж бид үздэг.

-Нүүрсний уртын тээврийн хөлсийг 80+ тариф болгоход цаашид төр яаж оролцох яах ёстой вэ?

-Бүх талын судалгаа 55-65 юанийн тээвэр уртын тээвэрчдийг ашиг орлогогүй болгож, үндэсний  тээврийн компаниудыг зогсолт хийхэд хүргэж байгааг харуулдаг. 55 юанийн тарифаар 230 км тээвэр хийхэд өөрөө машинаа бариад явдаг хувь тэрэгтэй хүнд 300 гаран мянган төгрөгийн л тээвэр болдог. Гэтэл шалаанз машины нэг дугуй 600 мянган төгрөг. Нэг дугуй нь буудахад хасах болж өрөнд орно. Цалин өгөөд жолооч явуулдаг компаиудад бол шууд  алдагдалтай тээвэр.

Уурхай амны нөхцлөөр нүүрсээ борлуулж тээврийг худалдан авагч хариуцна гэцэн болохоор үнэ тарифыг шууд тогтоох боломжгүй. Тэгэхээр Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан тээврийн жишиг тарифыг Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт хийж буй энэхүү уртын тээвэрт нэг мөр мөрдүүлэх талаар арга  хэмжээ авахад төр оролцохоос өөр арга зам харагдахгүй байгаа. Дээр нь маш ужгирч архагшсан тээврийн гэрээний цавчаа хийдэг мафижсан тогтолцоог ил болгож, үүнд оролцдог албан тушаалтнуудыг зайлуулж, энэ салбарыг цэвэр шударга болгоход Ерөнхий сайдын шууд анхаарал ганц найдвар болоод байна. Тэгээд ч манай тээвэрчид энэ сонгуулиар 80+ тээврээ ялуулахын төлөө л “ Хүчээ нэгтгэж”  дийлэнх олонх нь МАН –д саналаа өгсөн гэж би боддог.

Өнөөдрийг хүртэл маш хүнд нөхцөлд экспортын тээвэр хийж байгаа 3000 орчим тээвэрчид, түүний цаана доод үнэ тарифийн тулгалтад орж ажил орлогогүй болоод байгаа 10000 тээвэрчид, тэдний ар гэр 30000 мянган гэр бүл, сул зогсолт хийж өрөнд орж байгаа 100 орчим компаиудын эрх ашгийг Ерөнхий сайд тусгайлан анхаарч, шинэ засгийн газар нэн тэргүүнд шийдвэр гаргаж зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байна. Бид өөрсдийнхөө хүрээнд тэмцсээр тайван замын  бүх аргаа барсан гэхэд болно. 21 аймагт сул зогсож өрөнд орж байгаа тээвэрчид 80+ тээврийн төлөө гарын үсгээ зурж энэ тэмцэлд нэгдсэн. Бид энэ гарын үсгийг шаардлагын хамт Ерөнхий сайдад өгөхөөр бэлдээд байгаа. Ерөнхий сайд маань Засгийн газраа байгуулмагц нүүрс тээврийн энэ “урт богино”- тээврийн хавсарсан авилга дарамтыг цэвэрлэж , энэ айж ичэхээ байсан тээврийн гэрээний хулгайч цавчаач нарт хариуцлага тооцож, нүүрс тээврийн салбарт шударга тогтолцоо бүрдэнэ гэж итгэж найдан хүлээцгээж байна.

 

 

 

  

   

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр Ядамдорж Энхмаа(202.21.108.177) 2020 оны 07 сарын 24

Сүүлийн 7 жил нүүрс тээврийн Монгол жолоочид маш их хохирсон ,Яагаад бүхэл бүтэн сайд эдийн засагч улс хоорондын энэ холбоосийг шууд Хятад эзэнд давуу эрх үүсгээд тэр тусмаа Монгол жолоочид хохирох ёстой гэж багаар бодоход 230 км али нь их бэ арайч дээ дунд нь зуучлагч гэх этгээдүүд Нүүрсээ зөөлгөсөн Уурхайнуудад маш их Ноо байгаа ЯАГААД наад жолооч нараа зүгээр л хүлээж аваад сонсооч САЙДАА Өөрөө Монгол хүнүү эсвэл басл хуйвалдагч уу,Энд анхаарлаа хандуулаачээ

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

Хужаа нартай шударга үнээ тогтоо алийн болгон идүүлж,шулуулж,мэрүүлэх ёстой юм дарга нараа хужаатай яс үзье.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

Хужаа нартай шударга үнээ тогтоо алийн болгон идүүлж,шулуулж,мэрүүлэх ёстой юм дарга нараа хужаатай яс үзье.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

Хужаа нартай шударга үнээ тогтоо алийн болгон идүүлж,шулуулж,мэрүүлэх ёстой юм дарга нараа хужаатай яс үзье.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

Хужаа нартай шударга үнээ тогтоо алийн болгон идүүлж,шулуулж,мэрүүлэх ёстой юм дарга нараа хужаатай яс үзье.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 08

Хужаа нартай шударга үнээ тогтоо алийн болгон идүүлж,шулуулж,мэрүүлэх ёстой юм дарга нараа хужаатай яс үзье.

0  |  0
Зочин(202.126.90.158) 2020 оны 07 сарын 07

Жолооч нарын нрх ашгийг хамгаалах нэрээр Хятад компаниудын эрх ашгийг давхар хамгаалдаг. Монгол компаниудынхаа эсрэг дугардаг л хүн шүү дээ.

0  |  0
Зочин(202.126.90.158) 2020 оны 07 сарын 07

”Баян Зам Транс” байгуулан 150 машин тээвэр хийлгэж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр. Хятадуудаас санхүүжилт авч Цагаан хаданд ФМ радио станц байгуулсан.

0  |  0
Zochin(66.181.180.254) 2020 оны 07 сарын 07

Хувийн компани нь илүү айж ичихээ мэдэхгүй билгийн нүд сохрсон

0  |  0
Тэгшээ(66.181.161.93) 2020 оны 07 сарын 07

80 Дэмжиж байна

0  |  0
ӨА(59.153.115.14) 2020 оны 07 сарын 06

тӨМӨР ЗАМ БАРЬ

0  |  0
Top