Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч, сүүлийн сар хагасын хугацаанд жолооч нараас коронавирусны халдвар илрээгүй байна.
Тодруулбал, Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног, мөн түүнээс урагш 20 хоногийн турш эерэг тохиолдол бүртгэгдээгүй аж.
Тиймээс энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэх, дахин эерэг тохиолдол гарахгүй энэ хэвээр байх тохиолдолд, өдөрт 400 машин нүүрс татан авах саналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс Ганц мод боомтын захиргаанд илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )