Нүүрс тээврийн жолооч нарыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд бий болдог.

Тиймээс Автотээврийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв хамтран урьдчилсан сэргийлэх үзлэгт жолооч нарыг хамруулж, тэдний эрүүл мэндийг нь хамгаалах “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг зохион байгуулж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top