САЙН МЭДЭЭ: Улсын Онцгой комиссын дансанд 227 сая төгрөг цугларчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Шинэ коронавирусний халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулж иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа хандивын аянд нэгдэж байгаа.

Тэгвэл одоогийн байдлаар Улсын онцгой комиссын дансанд 227.000.000 төгрөг цуглараад байгаа юм байна. Иргэдээс 30 сая төгрөг хандивласан хүн байхад 2000 төгрөг ч шилжүүлсэн хүн байгаа тухай Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Айдас түгшүүртэй байгаа ч нэгдэж чадаж, улс орондоо байгаа боломжоороо туслах, дэмжих сэтгэл гаргаж байгаа нь бахархам.

Хандивын цуваа тасрахгүй үргэлжилж байгаа бөгөөд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.02/ "Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнана" гэдгээ илэрхийлсэн билээ.

Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа.

Мөн өдөр “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.

Тэгвэл иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүлэв.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-аас Төрийн банк: 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж,  нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.54) 2020 оны 03 сарын 03

Ард түмэн маань малтай нь малаа, малгүй нь цалин, тэтгэвэр, хоол ундаа бариад чин сэтгэлээсээ энэ вирусын эсрэг тэмцсээр л байна. Цуглуулж цуглуулж 227 сая төгрөр болж байнм. Гэтэл нийслэлийн газрын алба, НЗД нь 18 тэр бум төгрөгөөр үнэлэгдэх газрыг хүнд үнэ төлбөргүй өгчихөад нийслэлийн, улсын төсвийг хохироосоор байна. Наанаа нэг сайхан нүгэлгүй дүр эсгээд цаагуураа ингэж идэж байна. 18 тэр бум төгрөгөөр энэ муу вирустэй тэмцвэл овоо л юм болно доо. Энэ асуудал удахгүй ил болно оо. Энэ бол ганц жишээ........

0  |  0
Н.Хүрэлбаатар(66.181.190.79) 2020 оны 03 сарын 03

Нөхцөл байдлыг сайн мэдэж бгаа.75 гишүүн Төр засаг ард иргэдэд ээ .Хэзээ нэг сарынк цалингаа хандив болгон өгөх бэ.Ард иргэд бид харж хүлээж бна.Энэ янзаараа Та нар Сонгууль гэж горьд новш юмдаа .Би та нарын оронд байсан бол.Хамгийн түрүүнд нөхөдөө уриалаад өгсөн байгаа.Ё.Сайд.Хүүкээс бусад нь хүн биш юмдаа.

0  |  0
хэр(66.181.161.2) 2020 оны 03 сарын 05

Ингэж цуглуулж байгаад ОБЕГ нь нисдэг тэрэгтэй болчихоосой

4  |  0
зочин(192.82.70.99) 2020 оны 03 сарын 03

Улс оронд хүнд байдалд орж байгаа энэ нөхцөлд тусламжийн гараа сунгаж хандив өргөсөн бүх байгуулага, аж ахуйн нэгэ, хувь хүмүстээ бярлалаа

1  |  0
Зочин. (103.229.122.95) 2020 оны 03 сарын 03

Тэтгэврийн хөгшид 1 сарынхаа тэтгэврийг хандивлаж байхад, УИХ - ын гишүүд ердөө л 2 хон өдрийн цалингаа өгөө юү?

2  |  0
Хөх тэнгэрийн заадал(66.181.161.94) 2020 оны 03 сарын 03

Монголын минь ард түмэн өгөөмөр, монголын буян заяа даан ч их шүү. Сайхан сайхан

2  |  0
Зочин(202.126.89.245) 2020 оны 03 сарын 02

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА

1  |  0
zochin(66.181.179.233) 2020 оны 03 сарын 02

kkkk yahaw de bolomj bolomj ogson yum blgui 76 novshuudnaas deer yum

1  |  0
Top