Будаа, элсэн чихэр зэргийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2020.03.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар боллоо.

Үр дүнд нь өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top