Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг сүүлийн нэг сарын хугацаанд телевизээр дамжуулан зааж байгаа билээ.
Тэгвэл ирэх долоо хоногоос XII ангиа төгсөж, Элсэлтийг ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр заахаар болсон байна. БСШУСЯ-аас өгч буй мэдээллээр ЭЕШ-ын даалгаврыг агуулгын хүрээнд бэлтгэх аж.
Энэ жил 32 мянган сурагч ЭЕШ өгөх тооцоо бий. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм.
Түүнчлэн ЕБС-ийн I - XII ангийн сурагчдад зориулсан теле хичээл ирэх долоо хоногоос хэвийн үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )