НМХГ: Орон нутгийн нислэгийн зорчигчдыг хянаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид Улаанбаатараас орон нутаг руу нисэж буй дотоодын нислэгийн зорчигчдын эрүүл мэндийн байдлыг тогтмол хянаж байна.

Энэ сарын 3-ны 08:00 цагаас 4-ний 08:00 цаг хүртэл 15 нислэгийн 984 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар халуурсан болон сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Иргэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, амны хаалтыг зааварчилгааны дагуу тогтмол зүүж, үйлчлүүлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top