Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр /2020.03.09/ хандивын аянд нэгдлээ.
Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.
Энэ үеэр УДБЭТ-ын захирал, МУГЖ Ц.Төвшинтөгс “Дэлхийн олон улсыг хамран хурдацтайгаар тархаж байгаа шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Улсын онцгой комисс болон нийт алба хаагчдад талархал илэрхийлэн, театрын уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, сэтгэлийн өглөгөө өргөж байна ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
мундаг... ѳѳрт маших хэрэгтэй байгаа зүйлээ бусдын тусын тулд ѳгч чадах чанарыг сайхан сэтгэл гэнэ... Урлагын Акулууддаа баярлалаа... Мундаг байна... Тѳсѳвийн Байгууллагынхан цалингаасаа амьдралаасаа илүүчилж чадаж байна.... хаана хаанаа ирвийх дэрвийхээрээ байж асуудалыг даван туулна... Асуудлыг шийдвэрлэж даван туулхан дэмжлэг үзүүлж байгаа Дуурийн хамт олонд таларха лилэрхийлье
76 гишүүн ЖДҮ-чид хааччихсан юм болоо. Чив чимээгүЙ юн Короно, Сонгууль гээд нойр нь ч хүрэхгүй бга байхдаа. Хөгшдийн асрамжийн газрыхан УОК д хандив өгсөн байна лээ