Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Тотал дистрибюшин” ХХК-аас 25 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг өнөөдөр \2020.03.27\ Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тус компани нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 300 гаруй ажилтантай. Улсын хэмжээнд буюу 21 аймгийн 240 суманд үйлчилгээгээ хүргэн ажилладаг байна.
Мөн Сүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Апу Дейри” ХХК-аас 15 сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдэж байгаагаа өнөөдөр Улсын онцгой комисст илэрхийллээ. Тус компани нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд D витаминаар баяжуулсан, хор тайлах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог гэдгийг энэ үеэр уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )