Үүрэн холбооны компаниуд үйлчилгээний эрх хандивлалаа

2020 оны 03 сарын 12

Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-аас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа.

 Мөн “Скайтел” ХХК-аас  60 гаруй сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.

 Тус 60 гаруй сая төгрөгийн үйлчилгээгээр улсын хэмжээнд 24 цагаар ажиллаж байгаа  ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ-ын алба хаагчдад Соёмбо 92 үйлчилгээг хоёр сарын хугацаанд тарифыг нь тэглэж, үнэ төлбөргүй болгож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top