Коронавирус /Covid-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өчигдөр “Адуунчулуун ХК-ийн дэргэдэх Б.Сугаржав даргатай ахмадын зөвлөлийн ахмадууд 150 ширхэг амны хаалт, 150 мянган төгрөгийг Дорнод аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ.
Тэрээр ”Адуунчулуун ХК халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцож байгаад талархаж байна. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавруст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг ил тод мэдээлэх болно” гэв.
Сэтгэгдэл ( 0 )