Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ хээрийн гал түймэр гарчээ.
Тухайн дуудлага 10.08-ны өдрийн 11:55 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 83 хүн, 13 автомашинтайгаар хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг 10 бүлэгт хуваагдан зохион байгуулж байна гэж ОБЕГ мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )