Он гарсаар 1.01 сая га талбай түймэрт өртжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр он гарснаас хойш нийт 172 удаагийн ой, хээрийн түймэр дэгдэж, 1.01 сая га талбай өртжээ. Гал түймрийн 80% нь ой хээрийн түймэр байсан бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгуудын нутагт гарсан байна. Гал түймрийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа байжээ.

ОБЕГ-ын мэдээлснээр түймрийн улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Эдийн засгийн тооцооллоор нийт 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ташрамд дурдахад 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийтдээ 273 удаагий ой, хээрийн түймэр бүртгэгдэж байсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 600 орчим ой, хээрийн түмэр гарч үүнд 44.2 сая га талбай өртсөн бөгөөд 160 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top