-Монголтой хиллэдэг хилийн шугам дагуу Хятадын талаас 3400 гаруй гал сөнөөгчид аврах ажиллагаа явуулсан байна-
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр Хятадын нутагт хүрч 3400 грауй онцгой байдлын алба хаагч Өвөр Монголын нутагт ажиллаж байна. SCMP цахим хуудаст мэдээлснээр Монголоос үүдэлтэй хээрийн түймрийг унтраах зорилгоор БНХАУ-ын онцгой байдлын аврагчид, орон нутгийн аврагчидтай хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус цахим хуудаст мэдээлснээр төв засгийн газрын зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн мягмар гарагаас түймрийн урд шугамаас эхлэн цурманд оруулахын тулд хиймэл бороо оруулж эхэлсэн байна.
Өвөр Монголын хилийн харуулын хэсгүүдэд онцгой байдлын ангиуд хүнд даацын тоног төхөөрөмжөөр тоноглож, хил дамнасан галыг унтраах, галын хаалтыг өргөжүүлэх, шатамхай ургамлыг цэвэрлэг зэрэг арга хэмжээг авч байгаа аж. Синьхуа агентлагийн мэдээлснээр мягмар гарагт түймрийг хяналтдаа авчээ. Гэвч болзошгүй дэгдэлтээс хамгаалах хяналтын ажиллагаа үргэлжлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )