Оросоос эхлээд Монголд дэгдсэн түймрийг цурамд оруулжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол” гэдэг газарт ОХУ-ын талаас Монгол Улсын хилээр орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ.

Тус түймрийн талаар есдүгээр сарын 15-ны 19:45 цагт дуудлага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги болон Баянзүрх сумын Улсын тусгай хамгаалалттай газрын алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Алба хаагчид есдүгээр сарын 22-ны 11:00 цагт түймрийг цурамд оруулж, дөрвөн бүлэгт хуваагдан түймрийн тархалт ихтэй хэсгүүдийг унтраах, цэвэрлэгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар 80 орчим га талбай түймэрт өртсөн гэдгийг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top