Ой хээрийн түймэр нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 50 суанд 101 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8% өссөн үзүүлэлт юм.

Өнгөрөгч долоо хоногт л гэхэд Сүхбаатар аймагт дөрөв, Дорнод, Сэлэнгэ аймагт гурав, Хэнтий, Төв аймагт хоёр, Булган аймагт нэг нийт 15 удаагийн ой хээрийн түймэр гарсан мэдээлэл байна. Одоогоор 12 түймрийг бүрэн унтрааж, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хоёр түймрийг цурманд оруулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top