ДОРНОД: Музейн барилгын угсралтын ажил 60 хувьтай явагдаж байна

2021 оны 03 сарын 12

Дорнод аймгийн музейн шинэ барилгын угсралтын ажил 60 хувьтай явагдаж байна. Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн бодлогын хорооны дарга Ш.Ганганмөрөн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг болон холбогдох мэргэжилтнүүд өчигдөр /2021.03.11/ аймгийн Музейд ажиллалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн музейн шинэ барилга баригдаж байгаа бөгөөд “Сүхжин” ХХК барилга угсралтын ажлыг 60 хувьтай гүйцэтгэж байна. Тус барилга 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл музейн удирдлага, хамт олонд тухайн салбарт баримтлах аймгийн бодлого болон үйл ажиллагааны чиглэлээр дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд: Музейн сан хөмрөгөө баяжуулах, үйлчилгээний чанартаа анхаарч, шинэлэг ажлыг нэвтрүүлэх, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, хүүхэд багачуудад соёлын өвийг таниулах ажлыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож явуулын үйлчилгээг зохион байгуулах, аялал жуулчлалын салбартай уялдан хамтран ажиллах, үзмэрийн төрлийг нэмж шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн хөл хорионы дэглэм баримталж буй энэ цаг үеийн нөхцөл байдалтай тохируулж, музейн үйл ажиллагаагаа уялдуулан хөрвөж ажиллах хэрэгтэй байгааг ч онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 13

Музей биш амбаар юм биш үү харцгаа даа.

0  |  0
Top