Дорнодын Баян-Уул суманд 1800 га талбай шатжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газар ОХУ-аас Хилийн 834 дүгээр тэмдэгтээр хээрийн түймэр орж иржээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр /2020.04.12/ 13:20 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргаар ахлуулсан дөрвөн иргэн, Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн 0287 дугаар ангийн заставын найман алба хаагч, нийт 24 хүн ажиллаж түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт нийт 1800 га талбай өртөж шатжээ.

Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрх багийн Улаан билүүт гэдэг газар ойн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн иргэд түймрийг бүрэн унтраасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top