АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 67 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮД
Дорнод аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж цаг үеийн асуудлаар шуурхай шийдвэрүүд гарган ажиллаж байна. 2020.12.07-нд аймгийн Онцгой комиссын 67 дугаар хуралдаан болж, дараах шийдвэрүүд гарлаа.
Үүнд:
-Аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
-Дорноговь аймгийн Сайншанд суманд 110 оюутан суралцаж байгаагаас эхний ээлжид 67 оюутны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул Дорнод аймгаас хоёр автобусаар татан авахаар шийдвэрлэлээ. /Дорнод аймгаас Дорноговь аймаг руу явах иргэд Авто тээврийн төвтэй холбогдоно/
-Дархан-Уул аймгаас ирэх оюутнууд болон Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн консерваторийн сурагчдыг татан авна.
-Дорнодоос-Улаанбаатар, Улаанбаатар хотоос-Дорнод аймаг руу онгоцоор ирэх шаардлагатай иргэдийг 12 дугаар сарын 9-нд татна.
Сэтгэгдэл ( 1 )
Darhanaas irj baigaa oyutan hvvhed gertee baij bolohgvi zaaval tusgaarlaltand bailgah ymuu tusgaarlaltiin bairnii vne hed ym be